/ / "РС" ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.

"РС" ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.

Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газруудад, оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, РС тоглоомын газрууд хууль тогтоомжид заасны дагуу  ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдөр,  тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад З.Баярсайхан нь Мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын  байцаагч Д.Дуламрагчаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Орхонтуул нартай хамтарсан  хяналт шалгалтыг зохион байгуулав.
Хяналт шалгалтаар РС тоглоомын 4 газар  хамрагдаж, Засгийн газрын 2013 оны 410 тоот тогтоол, аймгийн ИТХ-ын 63 тоот тогтоолд заасан хэрэгжилт хангалтгүй, хуульд заасан шаардлагууд хангахгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас, зөрчлийг  арилгуулахаар үйл ажиллагааг түр зогсоон, зөрчил дутагдлаа арилгах албан мэдэгдэл өгч, байрны подвольд үйл ажиллагаа явуулж байсан 1 тоглоомын газрыг бүр хаасан.

Боловсруулсан:ГБХ,ХГХУСАБ-гч, цагдаагийн ахмад З.Баярсайхан
Хянасан: ТЗБТ-ийн дарга, ахмад  П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна