/ / “Марш-тактик”ын тэмцээнд 1 дүгээр байрт шалгарлаа

“Марш-тактик”ын тэмцээнд 1 дүгээр байрт шалгарлаа

“Марш-тактик”ын тэмцээнд 1 дүгээр байрт шалгарлаа

2017 оны 03 дугаар сарын 11-12-нд Архангай аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб хамтран аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын аварга шалгаруулах “Марш-тактик”ын тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээнд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуулын хэлтсийн нийт 7 багийн 56 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Тэмцээний нэгдүгээр шатыг 03 дугаар сарын 11-ны өдөр Дэмид Жанжины талбайд зохион байгуулж жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн дүрмийн мэдлэг, химийн норматив, бие бялдрын бэлтгэлжилт, зэвсгийн норматив төрлөөр явагдлаа.
“Марш-тактик”ын тэмцээний хоёрдугаар шатыг 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, тэмцээний даалгаврыг 8 цэгт гүйцэтгэж автомашины дугуй сольж 50 метр газар түрэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, торон саадыг туулах, хордсон газар орон туулах, байр зүйн норматив, гранат шидэх, буудлага, саадтай хэсгийг туулах даалгавруудыг гүйцэтгэлээ. 
Тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байранд Цагдаагийн газар, 2-р байранд ОБГ-ын 3-р баг, 3-р байранд тагнуулын газрын баг тамирчид шалгарлаа. 
Баг тамирчиддаа амжилт

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг

Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна