/ / МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус цагдаагийн газраас малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр аймгийн хэмжээнд дагаж мөрдөх Мал, мах, малын гаралтай түүхий эдийг худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл, түүнтэй  нийцүүлэн хэрэглэх “Малын гарал үүслийн гэрчилгээ”-ний загварыг захиргааны эрх зүйн хэмжээ боловсруулах журмын дагуу  малчид, хуваараа мал, махны худалдаа эрхэлж байгаа иргэд, Эрдэнэбулган сумын багийн дарга, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Цагдаагийн газрын хурлын зааланд хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллав.

Хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг, цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ш.Даваа-Эрдэнэ, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж, ИТХ-ийн нарын бичгийн дарга С.Зоригтхүү, аймгийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн, Эрдэнэбулган сумын 7 багийн дарга, ХАСУ,  малчны захуудад мал, махны худалдаа эрхэлж байгаа иргэдийн төлөөлөл,  захын удирдлагууд, Эрдэнэбулган сумын төвийн ойролцоо оршин суух  малчин иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна