/ Мэдээ мэдээлэл / Соёл, спорт, сургалт / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын буудлагын аварга шалгаруулах тэмцээнд тус цагдаагийн газрын 80 алба хаагч буюу нийт бие бүрэлдэхүүний 62 хувь нь оролцож ПМ болон АКМ бууны төрлөөр цэц мэргэнээ сорив.

ПМ бууны төрөлд:
      Тус цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Бадамгарав 29 оноогоор 1 дүгээр байр,
       Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Наранбаатар 27 оноогоор 2 дугаар байр
     Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн харуул цагдаа, цагдаагийн  дэд ахлагч Б.Батсуурь 26 оноогоор 3 байр эзэлсэн юм.

АКМ бууны төрөлд:
       Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бадамжав 28 оноогоор 1-р байр
     Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Баяржаргал 28 оноогоор 2-р байр
     Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Батсуурь 27 оноогоор 3-р байр тус тус эзэллээ.

Нийт багийн дүнгээр:
3-р байранд цагдаагийн хошууч Ш.Даваа-Эрдэнэ ахлагчтай эрүүгийн цагдаагийн тасаг
2-р байранд хошууч Ч.Мөнх-Очир ахлагчтай шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг
1-р байранд ахмад П.Мөнхбаяр ахлагчтай төлөвлөлт зохион байгуулалтын тасаг шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа  спортын өндөр амжилтыг хүсье.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна