/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг 24 цагийн хугацаанд 98891102, 94101102 дугаарын утаснуудад хүлээн авч шийдвэрлэнэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг 24 цагийн хугацаанд 98891102, 94101102 дугаарын утаснуудад хүлээн авч шийдвэрлэнэ

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзоригоос ирүүлсэн 6/256 тоот албан бичгийн дагуу иргэдийг хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэх, эерэг нөлөөллийг олон нийтэд хүргэхийг уриалсан дуудлага давалагаа өрнүүлэх, хүчирхийллийн мэдээ мэдээлэл өгөх 24 цагийн утсыг иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд дараах мэдээ, мэдээлэлүүдийг байршуулах.
   1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг 24 цагийн хугацаанд 98891102, 94101102 дугаарын утаснуудад хүлээн авч шийдвэрлэнэ
   2. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид дараах үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй авах эрхтэй
 Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
37.1.Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн хохирогчид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.7-д заасан үйлчилгээг үзүүлнэ.
37.2.Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад үйлчилгээг хохирогчийн байнга, эсхүл түр оршин сууж байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, хэрэв хохирогч эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
Сэтгэл зүйн үйлчилгээ
38.1.Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:
38.1.1.сэтгэл зүйн зөвлөгөө;
38.1.2.сэтгэл заслын үйлчилгээ.
Эрх зүйн туслалцаа
39.1.Хохирогчид үзүүлэх эрх зүйн туслалцаа дараахь хэлбэртэй байна:
39.1.1.эрх зүйн зөвлөгөө;
39.1.2.өмгөөллийн үйлчилгээ.
39.2.Эрх зүйн зөвлөгөөг утсаар болон цахим хэлбэрээр үзүүлж болно.
39.3.Хохирогчид өмгөөллийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу үзүүлнэ.
Нийгмийн халамжийн үйлчилгээ
40.1.Хохирогчид үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1-д заасан төрөлтэй байна.
 Хүүхэд хамгааллын үйлчилгээ
41.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үйлчилгээ байна.
41.2.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд долоо, түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана.
41.3.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авсан бол суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах арга хэмжээ авна.
41.4.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн үйлчилгээнд хамруулах, түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн этгээдээс тусад нь байрлуулна.
Холбон зуучлах үйлчилгээ
42.1.Нийгмийн ажилтан энэ хуулийн 26.1.2-т заасны дагуу хийсэн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилна.
42.2.Хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байгууллага, ажилтан үйлчилгээний явц, үр дүнгийн талаар хохирогчийг холбон зуучилсан байгууллагад эргэж мэдээлнэ.
42.3.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангана.
Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.
Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хохирогчийг хамгаалах яаралтай арга хэмжээ авна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин суугаа газрын харьяалалаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.
Хохирогч өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцож санал өгөх, албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах нөхцөлөөр хангагдана.
Ажил олгогч нь хохирогчийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтад байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй.
Хохирогч өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцож санал өгөх, албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах нөхцөлөөр хангагдана.

Боловсруулсан:ГБХ,ХГХУСАБ-гч, цагдаагийн ахмад З.Баярсайхан
Хянасан: ТЗБТ-ийн дарга, ахмад  П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна