/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХОЁРДУГААР ЗЭРЭГЛЭЛД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХОЁРДУГААР ЗЭРЭГЛЭЛД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/89 тоот тушаалыг үндэслэн Арван долоо дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд олон нийтийн амар амгалан байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлж, ёс журмын эргүүл, эргүүл, харуул жижүүр, хэв журам сахиулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийн хуваарийг хавсралтаар батлан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллав.
    Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэнд, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн “Архангай, “АВ”, “Тамир” телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажилласан юм.
    Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан Цэнхэр, Хотонт, Ихтамир, Тариат сумын чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аюулгүй байдлаа хангах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар 500 санамж сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллаа.
Баярын өдрүүдэд иргэд аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 3 зөрчлийн 10 дуудлага мэдээллийг хүлээн авч жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, захиргааны зөрчил гаргасан 61 хүнийг 1.233000 төгрөгөөр торгож, албадан саатуулах байранд 5 хүнийг албадан саатуулж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч нарт тухай бүр мэдэгдэж ажиллав. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагч байхгүй байна.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр


           

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна