/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / "ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛЛОО"

"ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛЛОО"

      “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагдаагийн газрын алба хаагчдын нэгдсэн золголт хийх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, газрын даргаар батлуулж, төлөвлөгөөний дагуу золголтын хөтөлбөр гарган, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамт олон арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.
      Баталсан төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын ахмадуудыг тасаг, хэсгүүдэд хуваарилан өгч, тасгийн дарга нар ахмад ажилтнуудын гэрээр очиж золгон хүндэтгэл үзүүллээ. Нийт 23 ахмад ажилтантай золголоо.
      Золголтын арга хэмжээг нээж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг ерөөлийн үг хэлж, арга хэмжээг эхлүүлсэн юм.
      Цагдаагийн газрын алба хаагчдын золголтын арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 2-ны билэгт сайн өдөр 09 цаг 00 минутад эхлүүлж, 2017 оны ажил үйлсээ даатгуулж, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам С.Цэвэлсодном хийморийн сан тавьж, буян хишгийн даллага авч ном айлтгалаа.
      Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Ардын жүжигчин Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрын морин хуурч Энхбаяр морин хуур эгшиглүүлэн, хөөмийлж хамт олонд бэлэг барьлаа.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгээс алба хаагчдын дунд ёс заншлын дагуу “Алаг мэлхий” өрж, алба хаагчид аз хийморио үзэн, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Болд аз хиймортой байж түрүүллээ.
       Уг арга хэмээний дараа цагдаагийн газрын дарга, зөвлөлийн гишүүд, залуучууд, алба хаагчид золгон, Цагдаагийн газрын золголтын хүрээнд идээ ууцаа засаж, цай ундаагаар алба хаагчдаа цайлан, өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна