/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ЦАГДААГИЙН ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

         Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын ”Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ"/код 946/ цагдаагийн газрын бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу байгууллагын ахмадын зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад ажилчдаа хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цагдаагийн газар нь ахмад, өндөр настнуудын дунд байгуулсан "Ахмадын сан"-д мөнгөн хуримтлал бий болгох замаар ахмадуудад үзүүлэх, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх, тэднийг найдвартай ажлын байраар хангахад туслах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ямар нэгэн өвчтэй гэсэн онош тавигдсан өндөр настангуудыг дэс дараатай эмчлүүлэх нөхцөл бололцоогоор хангах, ЦЕГ-ын “Сүүж уул” сувилалын газар амраах, тойрон аялалд явуулах зэрэг 2017 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулснаас гадна Цагдаагийн газрын “ТАЛАРХАЛ”-аар 2, “ГАВЪЯАТ ҮЙЛСТЭН” тэмдэгээр 5, “АЛБАНЫ ТӨЛӨӨ-1” медалиар 2, ЦЕГ-ын “Сүүж уул” рашаан сувилалын газарт хэвтэж эмчлүүлэх 50 хувийн хөнгөлтийн эрхийн бичиг 6 ахмад ажилтныг шагнаж урамшуулав.
Мөн цагдаагийн газрын хамгийн өндөр настай ахмад ажилтан бэлтгэл ахмад С.Батнасанд сар шинийн баярын ууц, бэлтгэл ахмад Ж.Батбаатарт 50000 төгрөг бусад 33 ахмад ажилтанд тус бүр 10 кг гурил, мэндчилгээ, алд цэнхэр хадаг гардуулав.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна