/ / “ХАНГАЙН БҮС”-ИЙН ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН, ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“ХАНГАЙН БҮС”-ИЙН ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН, ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Хөрш зэргэлдээ аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа малын хулгайн болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллийг хэлэлцэж, хамтарсан зөвлөмж гаргаж биелэлт үр дүнг тооцох, ЦЕГ-ын аварга шалгаруулах Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн тэмцээнд шигшээ баг бүрдүүлэх, иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж Архангай, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын баг тамирчид хурд, хүч оюун ухаанаараа өрсөлдсөнөөс тус цагдаагийн газрын тамирчдаас “Үндэсний бөх”-ийн төрөлд багийн дүнгээр 3-р байр, “Шатар”-ын ганцаарчилсан төрөлд цагдаагийн хошууч Ч.Цэрэнбат 3-р байр, багийн дүнгээр 2 дугаар байр, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид хүрэл медалиар тус тус шагнагдлаа.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна