/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, нөхөх мэргэшлийн шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Зарлагдаж байгаа албан тушаал /ажлын байр/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын саатуулах байрны эмч, холбооны инженер, сүлжээний инженер, хөдөлгөөнт холбооны техникч, хэв журмын болон харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа-зохицуулагч зэрэг нийт 155 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө.

Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудаснаас харна уу.

Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Улаанбаатар хотын харьяалалтай иргэд Улаанбаатар хотын цагдаагийн газар дээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

• Өргөдөл
• Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
• Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн түүх;
• Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.
Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.police.gov.mn, www.ub.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төв, Улаанбаатар хотын цагдаагийн газрын facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 701149068, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269243, 269244 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

Мөн Архангай аймгийн цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Д.Бадамгарав 89801801 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

2017 ОН

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна