/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

              
   Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот тогтоолооор Олон нийт-цагдаагийн ажилтан”-ыг 18 суманд  болон аймгийн төвийн 7 багт тус бүр 1, нийт 25 иргэнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн  боловч, 2016 онд тус аймгийн Өндөрулаан, Хайрхан Эрдэнэбулган сумын 2 багт нийт 4 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаа.
Цагдаагийн байгууллагаас 2016 онд зохион байгуулсан “Нээлттэй өдөр”-өөр “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр, олон нийтийн цагдаагийн  ажилтны дүрэм, үйл ажиллагааны чиглэлийг сурталчлан ажиллав.
Олон нийтийн цагдаагийн ажилтнууд нь 2016 онд цагдаагийн алба хаагч нартай хамтран баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээ болон өдөр оройн цагаар нийтийн хэв журам  сахиулах эргүүлд  620 удаа 3800 хүн цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хууль болон бусад хууль тогтоомжийг 32 удаа 2800 иргэд олон нийтэд сурталчлан яриа таниулга хийж, 68 байгууллага, аж ахуй нэгж, 600 гаруй иргэнд  сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн, гэмт хэрэг зөрчлийн дуудлаганд  8 удаа явж, 12 захиргааны зөрчил илрүүлэн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгч хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлэн ажилласан байна.
Аймгийн  Нийтийн худалдааны захын авто машины зогсоолын талбайд  давхардсан тоогоор 10800 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж, 189 жолоочид санамж сэрэмжлүүлэг өгч, 250 гаруй жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх чиглэлээр 200 гаруй иргэдэд санамж сэрэмжлүүлгийг иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаа.
Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нараас Олон нийтийн цагдаагийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж улирал бүр сургалтанд хамруулан  хийсэн ажлын үр дүнг сар бүр дүгнэж урамшууллыг олгуулан ажилласан байна.
Олон нийтийн цагдаагийн ажилтан хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулахдаа тухайн орон нутгийн Засаг даргаас олгосон торгууль, шийтгэврийн хуудсыг хэрэглэх бөгөөд Сангийн сайд, Хууль зүйн сайд, гадаад, харилцааны сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2013 оны 179, А/171, А/64, А/225 дугаар тушаалд зааснаар тухайн орон нутгийн засаг дарга нь торгууль, шийтгэврийн хуудсыг олгох, тайлан тооцоо хийх этгээдийг томилон ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажилах талаар сумдын засаг дарга нарт албан бичгээр тус тус ажлын чиглэл хүргүүлэн ажилласан байна.
Мөн аймгийн Иргэдийн хурлын даргад  2017 онд ажиллах шаардлагатай байгаа олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, санхүүжилтийн тооцоо судалгааг гарган 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 33/21 тоот албан бичгээр саналыг хүргүүлээд байна.


2016 оны цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тайлан тавих ажлын хүрээнд Эрдэнэбулган сум, Өндөрулаан сумын ОНЦА Алтангэрэл, Ж. Батбаатар нарыг шагнаж урамшуулав.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна