/ / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ


                                            ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР
                                                         БОЛОХ, ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсын жолоодох  эрхийн үнэмлэхтэй болон Замын хөдөлгөөний тухай Венийн  конвенцид  нэгдсэн  орнуудаас олгосон, уг конвенцид нийцсэн жолоодох эрхийн буюу олон улсын  жолоодох эрхийн  хүчин төгөлдөр үнэмлэх бүхий гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнд энэ журам хамаарна.

Хоёр. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох

2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.
2.2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цагдаагийн байгууллагын дараах ажилтан хасна:

2.2.1.нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн зохицуулагч, ахлах зохицуулагч;
2.2.2.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч;
2.2.3.хэсгийн төлөөлөгч.

2.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан эрх бүхий ажилтан, хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа жолоодох эрхийн үнэмлэх, эсхүл түр зөвшөөрлийн баруун дээд, зүүн доод буланг хайчилж /цоолж/ хүчингүй болгон зөрчлийн материалд хавсаргана.

2.4.Үнэмлэхийг хүчингүй болгосон тухай зөрчил гаргагчид мэдэгдэж, дээд шатны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргах эрхийг танилцуулна.

2.5.Зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочид хууль, тогтоомж сурталчлах сургалтад хамрагдаж, эрхээ сэргээсний дараа тээврийн хэрэгсэл жолоодохыг анхааруулна. Зөрчлийн бүртгэлийн оноо дууссан жолоочийн үнэмлэхийг хураахгүй.

2.6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай мэдээллийг энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий этгээд ажлын 3 хоногт багтаан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.5-д заасан мэдээллийн санд бүртгэнэ.

2.7.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлмэгц мэдээллийг шалгах төхөөрөмж, бусад техник хэрэгсэл ашиглан мэдээллийн санд тэр даруй бүртгэнэ. Жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй этгээдийн гаргасан зөрчлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.5-д заасан мэдээллийн санд бүртгэнэ.

2.8.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн орнуудаас олгосон, уг конвенцид нийцсэн жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх бүхий гадаад улсын иргэн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахаар заасан зөрчил үйлдсэн тохиолдолд үнэмлэхийг хураан, зөрчлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох шийдвэрийн хамт гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

                                           Гурав. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх

3.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон жолоочийн эрхийг дараах тохиолдолд сэргээнэ:

3.1.1.зөрчлийн оноо дууссан /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар эрхээ хасуулсан/ жолооч 2 цаг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн  сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн;
3.1.2.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэх болохыг нотлох бичиг баримттай;
3.1.3.жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэж олгосон.

3.2.Энэхүү журмын 3.1.1-д заасан сургалт, шалгалтыг нийслэлд Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

3.3.Энэхүү журмын 3.2-т заасан сургалтыг Төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

3.4.Энэхүү журмыг зөрчсөн Цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

                                            АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна