/ БИДНИЙ ТУХАЙ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

                                                        

     Засгийн газрын 1921 оны 7-р сарын 19-ний өдер зургадугаар хуралдаанаар Цагдаагийн тухай асуудлыг авч хэлэлцээд жинхэнэ ард түмний эрх ашгийг хамгаалагч Ардын Цагдан сэргийлэх байгууллагыг цэргийн яамны бүрэлдэхүүнд эмхлэн байгуулж, цагдааг "Сэргийлэх цэрэг" гэж нэрлэн цэргийн сургуульд сургах, түүнд хотын комендатын үүргийг давхар хариуцуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.

     Засгийн газрын шийдвэрийн дагуу Цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Ардын цагдан сэргийлэхийг байгуулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ.  Ийнхүү Ардын засгийн газар, засгийн эрхийг аваад найм хонож байхдаа төрийн чухап механизмын нэг, энх амгалангийн найдвартай манаа болох Ардын Цагдан сэргийлэхийг байгуулсан нь ардын хувьсгалын ололтыг хамгаалахад түүний гүйцэтгэсэн үүрэг хичнээн их болохыг харуулсан юм.

       Орон нутгийн Цагдаагийн байгууллагууд 1930-аад оноос эхлэн байгуулагдаж орон тоо, зохион байгуулалтын хувьд бэхжин, 1934-1939 онд Хэнтий, Завхан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай зэрэг 10 гаруй аймагт ажиллаж эхэлжээ.

       Архангай аймгийн цагдаагийн газар нь анх Цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр 1938 оны 5 дугаар сарын 10-нд офицер гурав, цагдаа 9, бүгд 12 хүний орон тоотойгоор байгуулагдаж, аймгийн Банк Түүхий эдийн газар, Орхон, урд, хойд Тамирын голуудын гүүр, биофабрик, Архины үйлдвэрийг хамгаалах, хар тамхины болоод хятад буу нэртэй мөрийтэй тоглоом зэрэг элдэв хэргийг илрүүлэн тэмцэх, Цэцэрлэг хотод хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэхээр ажиллаж ирсэн байна.

      Анхны даргаар нь Дамбын Дэмчиг дэслэгч цолтойгоор томилогдож, төлөөлөгчөөр бага дэслэгч Лувсанжамц, салаан гаггаар ахлах дэслэгч Самбуу, цагдаагаар Дагдан, Должин, Дамиранжав, Дүвжир нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан байна.

        1937 оноос эхлэн паспорт, хэв журам хамгаалах, гал түнмэртэй тэмцэх албадууд шинээр бий болсноор анхны есөн цагдаа нарын дотроос Дагдан нь тушаал дэвшиж, ахлах дэслэгч цолтойгоор сэргийлэн хамгаалах, паспортын байцаагчийн алба хашиж байжээ.

Цагдан сэргийлэх анги нь анх Булган уулын хошууны бага сургууль байсан модон байшинд байрлаж, тус байшинд НАХХ, Цагдан сэргийлэх анги нийтдээ 51 жил байрлаж ажил үүргээ гүйцэттэж иржээ.

        1940-өөд оны дунд үеэс олон улсын байдал хурццаж, улс орны дотоодод ангийн хэлбэрийн үймээн самуун үүсэх оролдлого гарч байсан үед хэлтэс нь өргөжин, Тариат, Ихтамир, Батцэнгэл, Хотонт, Булган сумдад хэсгийн төлөөлөгч төвлөрөн сууж 3-4 сум хариуцан ажиллаж байжээ.

        1958 онд хэсгийн толөолөгчийн орон тоог Цагдан сэргийлэхийн харъяалалд шилжүүлж, 1959 оноос НАХХэлтэс нь цэргийн хэлтсээс салж биеэ даан ажиллах болсны гацна 1963 оноос Төлөөлөгчийн аппарат нэртэй ажиллаж байгаад 1965 оны 02 дугаар сарын 09-нөөс Архангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны Цагдан сэргийлэх анги болжээ. 1990 оны 05 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс болж орон тоо бүтэц зохион байгуулалтанд ихээхэн өөрчлөлт орж, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогчийн орон тоо нэмэгдэж ЗХУ-ын ДЯЯ-ны сургууль төгссөн ахмад Ц.Энхсайхан, ахмад Ц.Ичинноров, х/ч В.Бямбасүх, х/ч Д.Сундуйсүрэн, х/ч С.Базаррагчаа нар ажилласан байна.

        Цагдан сэргийлэх байгууллагын ажилтны сахилга, ёс зүйг төлөвшүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах, бие бялдрын болон сэтгэл зүй, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсрол мэргэжилтэй шилдэг боловсон хүчнээр хангах явдал зайлшгүй шаардлагатай болжээ. 1980 онд МАХН- ын Төв Хорооны 51, Сайд нарын Зөвлөлийн 242-р тогтоолууд гарч 60-аас дээш бие бүрэлдэхүүнтэй Цагдан сэргийлэх анги, салбаруудыг улс төрийн орлогчтой болгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу тус ангийн улс төр, боловсон хүчин хариуцсан улс төрийн орлогчийн орон тоо 1985 онд батлагдажаймгийн АДХГЗ-ны сгатистикийн товчооны даргаар ажиллаж байсан Г.Дамдиндоржийг татан авч ахмад цолтойгоор ажиллуулж байв.  1987 онд нэгдлийн даргаар ХАА-н нэгдэлд шилжсэн тул Баянхонгор аймагт сумын намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Анандыг ахмад цолтойгоор намын үүр, улс төр, боловсон хүчний даргаар 1990 оныг хүртэл ажиллуулжээ.  Цагдан сэргийлэх ангийн улс төрийн орлогч нь ангийн улс төр, соёл хүмүүжлийн ажил, албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, албаны сургалт, боловсон хүчний ажлыг хариуцаж байв.

          1981-1984 онд Цагдан сэргийлэх ангийн улс төр, соёл хүмүүжлийн ажилд ахиц гарч Цагдан сэргийлэх анги сагс, волейболын багтай,  урлагийн "Сонор" хамтлагтай болж аймаг орон нутаг, бүс, улсын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байв. 

          1989   оноос Цагдан сэргийлэх байгууллагын улс төрийн албыг татан буулгаж, 1990 оноос боловсон хүчний албыг шинээр байгуулав. 1992 оноос Монгол улсын улс төрийн намуудын тухай хуульд зааснаар Цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудыг намын харъяаллаас түдгэлзүүлж, Цагдаагийн хэлтсийг боловсон хүчин, сургалт арга зүйн ажилэрхэлсэн дэд даргатай болгосноор одоогийн Цагдаагийн хэлтсийн боловсон хүчин сургалт арга зүйн албаны эхлэлийг тавьжээ.

          1990   оноос боловсон хүчний ажилтнаар ахмадМ.Түмэндэмбэрэл, 1992 онд Цагдаагийн хэлтсийн боловсон хүчин, сургалт арга зүйн ажил эрхэлсэн анхны дэд даргаар ахмад Д.Гантөмөр, 1993-1995 онд цагдаагийн х/ч В.Бямбасүх, 1995-1997 онд цагдаагийн х/ч Д.Сундуйсүрэн, 1997 -2001 онд цагдаагийн х/ч С.Базаррагчаа, 2001-2005 онд цагдаагийн д/х Б.Далхсүрэн, 2005 оноос дэд хурандаа С.Базаррагчаа, 2007 оны таван сараас цагдаагийн дэд хурандаа Бат.Эрдэнэцогт нар тус тус ажиллаж ирэв.

          Цагдаагийн хэлтсийн албан хаагчид ЦЕГ-ын нэрэмжит удаа дараагийн үзлэг шалгалт, ЦЕГ-ын иж бүрэн шалгалтанд амжилттай дүн үзүүлж 1991 онд улсын хэмжээнд анх удаа зохиогдсон "Цагдаа-91" тэмцээнд нэгдүгээр байр эзлэн "Ямаха" мотоциклоор, 1994 оны түвшин тогтоох шалгалтанд мөн тэргүүн байр эзэлж, Лэнд-Ровер машинаар тус тус шагнагдаж байв.

          1997 оны ажлаараа ЦЕГ-ын хэмжээнд 2-р байр, 2002 онд 3-р байр, 2002 онд аймгийн тэргүүний хамт олон, 2003 онд нэгдүгээр байр эзэлж дурсгалын гэрчилгээгээр тус тус шагнагдаж,  Цагдаагийн хэлтсийн баг, тамирчид аймгийн 3 удаагийн сагсан бөмбөгийн аварга баг, /1998, 2000 он/ гар бөмбөгөөр мөн хоёрудаа хоёрдугаар байр эзэлсний /2001, 2006 / гадна аймгийн спортын уралдаан тэмцээнүүдэд тогтмол 1-3 байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль,  цом, диплом, үнэ  бүхий зүйлээр, 2008 онд Орхон аймагт төвийн бүсийн есөн аймгийн баг тамирчид оролцсон волейболын тэмцээнээс эмэгтэй баг тамирчид хүрэл медалиар шагнуулж ирэв.

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн А/135 тоот тушаалаар  нийт 133 орон тоотой албан үүргээ гүйцэтгэж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна