/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

       Цагдаагийн газрын 2017 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө, спортын уралдаан тэмцээн зохион явуулах хуваарийн дагуу  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Заалны хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Эрүүгийн цагдаагийн тасгаас зохион байгууллаа.

       Тус тэмцээнд цагдаагийн газрын төв, орон нутгийн тасгийн нийт 9 багийн 72 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайлчлан өрсөлдсөнөөс 1-р байр Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон, 2-р байр Хотонт суманд дахь цагдаагийн тасгийн хамт олон, 3-р байр Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн хамт олон тус тус шалгарлаа. Мөн хамгийн олон гоол оруулсан Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Алтан-очир шилдэг довтлогчоор шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. 

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна