/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНУУЛАВ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНУУЛАВ

                              ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНУУЛАВ


       Цагдаагийн Ерөнхий Газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн №3013, №3196 мэдэгдлээр Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/650, Б/652 тушаалаар Бүгд Найрамдах улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдзориг, Цэцэрлэг сум дахь хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттогтох нарыг цагдаагийн ахмад цолоор, Хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ч.Сэмжидмаа, Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч У.Баяртогтох нарыг цагдаагийн ахлах дэслэгч цолоор, офицерын бүрэлдэхүүнд оруулж цагдаагийн дэслэгч цолоор Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлагч Д.Бадамгарав, нягтлан бодогч дадлагажих ажилтан Г.Жүгдэр нарыг шагналаа. Мөн Цагдаагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №80 дугаар тушаалаар цагдаагийн ахлах ахлагч цолоор цагдаа жолооч цагдаагийн ахлагч Д.Ган-Очир, цагдаа жолооч цагдаагийн ахлагч Д.Мөнхтөмөр, цагдаагийн ахлагч цолоор хамгаалалтын цагдаа цагдаагийн дэд ахлагч Ц.Мандухай, харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Т.Пүрэвбаатар, харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч П.Батсайхан нарыг ахлагч цолоор шагнав. Цагдаагийн газрын цол гардуулах арга хэмжээг зохион байгуулж цол шагнагдсан алба хаагчдад Архангай аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажлын амжилт хүсэв.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна