ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ.
ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг төвлөрсөн байдлаар танилцуулах, санал хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор аймгийн Хөгжимт драмын театрт 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тайлан танилцуулах ажлыг зохион байгуулав.
Тайлан, мэдээллийг дуу, дүрс, слайдаар үзүүлэн “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлэгийг бэлтгэн сонирхуулж, урлагын тоглолтыг иргэдэд үзүүлснээс гадна оролцсон иргэдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг авч 16 төрлийн 570 ширхэг зурагт хуудас, хэвлэмэл маягт, санамж, сэрэмжлүүлэг, танилцуулгыг тарааж арга хэмжээнд Иргэний зөвлөл, хууль зүйн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Мөн орон нутгийн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч нар хариуцсан суманд Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан ба аймгийн хэмжээнд нийт 281 аж ахуйн нэгж 3000 орчим иргэн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдсан байна.
Арга хэмжээний үеэр 2016 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байлыг хангах ажлын хүрээнд идэвхи санаачлан гарган хамтран ажилласан, хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн нэр бүхий иргэн, аж ахуй нэгж хамт олныг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнаж, Цагдаагийн газраас “Дурсамж”, “Талархал”-ыг гардуулав. Үүнд:
1. “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар Өгийнуур сумын ИТХ-ын тэргүүлэгч, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Пунцагдоржийн Мөнхнасанг
2. Цагдаагийн газрын “Талархал”-аар
- Р.Болормаа даргатай Дэлхийн зөн олон улсын байгууллагын Архангай аймгийн орон нутгийн хөтөлбөр 1
- н.Чалхаасүмбэрэл захиралтай “Буянт товгор хайрхан” ХХК
- Э.Намжилмаа захиралтай “Аз” дэлгүүр
- Т.Батцэцэг захиралтай “Цэнхэр буян” дэлгүүр
- Олон нийтийн цагдаагийн ажилтан Ж.Батбаатар
- Өндөр-Улаан сумын Олон нийтийн цагдаагийн ажилтан С.Алтангэрэл
- Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Зандраагоомий
- Малчны захын малын эмч Б.Долгормаа
- “School police” эцэг эхийн эргүүлд идэвх санаачлагатай ажилласан иргэн Б.Уранчимэг
3. Цагдаагийн газрын “Дурсамж”-аар “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлэгт цагдаагийн албыг сурталчилж оролцсон:
- Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Ш.Энхжаргал
- Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Гомбодорж
- Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Ариунтуяа
- ГХБХБГ-ын дарга М.Мөнхбаяр нарыг тус тус шагнаж урамшуулав.
Мөн Архангай аймгийн Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ.
Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр