/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 2016 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” АЛБА ХААГЧДАА ТОДРУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 2016 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” АЛБА ХААГЧДАА ТОДРУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнах, үр дүнгийн гэрээний биелэлтийг “Маш сайн”, “Сайн” биелүүлсэн, хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах зорилгоор цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт Архангай аймгийн Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.   Тус арга хэмжээнд Архангай аймгийн засаг дарга Мөнхнасан, засаг даргын орлогч Болормаа, Хууль зүйн хэлтсийн дарга Пүрэвсүрэн нар оролцлоо.

            Аймгийн засаг даргын “Хүндэт жуух” бичгээр 8 алба хаагч, Эрдэнэбулган сумын засаг даргын “Хүндэт жуух” бичгээр 3, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар 3, “Тэргүүний залуу хуульч” медаль 1, “Хөдөлмөрийн алдар” алтан медаль 2, “Тэргүүний залуу” алтан медаль 5, “Цэргийн алдар” алтан медаль 8 алба хаагчийг шагнажээ.

            Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас тодорхойлсон цагдаагийн алба хаагчдын хүүхдүүдээс “Оны шилдэг сурагч” батламжаар 6, “Спортлог сурагч” алтан медалиар 2, “Авъяаслаг сурагч” алтан медалиар 1, “Авъяаслаг сурагч” мөнгөн медалиар 1, “Эрдэм оюу” мөнгөн медалиар 2, “Таван онцыг эзэмшигч” мөнгөн медалиар 8, Цагдаагийн газрын бэлгээр 6 алба хаагчийн хүүхдийг шагнав.

Боловсруулсан: ОНХАХАБ-гч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг

            Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

 

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна