/ / БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Байгалийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу байгуулагдсан нэгдүгээр ажлын хэсгийг Цагдаагийн газрын ЭЦТ-ийн Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл ахалж, мөн тус газрын ОНХБ-гч, цагдаагийн дэслэгч Э.Мандах, БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Чимэгбаяр, Цэнхэр сум дахь сум дундын ой ангийн инженер Х.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 08 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 30-ныг дуусталх хугацаанд Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт сумдуудын чиглэлд Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ойд хориглох үйл ажиллагаа явуулах, ойн дагалт баялаг хуш модны самрыг бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж бэлтгэх, тээвэрлэх зэрэг хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэлээр шаардлагатай газруудад хяналтын пост ажиллуулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, хууль бусаар самар бэлтгэх, ой хээрийн түймэр гарах зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг бэлтгэж тараах, ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах БОНХАЖСайдын 2014 оны А/166 дугаар журмыг таниулах сургалт, сурталчилгаа явуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна