/ / “SCHOOL POLICE” ЭРГҮҮЛ АЖИЛЛАХ ЖУРМЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

“SCHOOL POLICE” ЭРГҮҮЛ АЖИЛЛАХ ЖУРМЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Тус цагдаагийн газраас Архангай аймгийн төвийн ерөнхий боловсролын  сургуулийн  орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд  холбогдох, өртөж хохирох, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдийн “School poliсe”  эргүүлийг зохион байгуулахаар бэлтгэлийг хангахажлын хүрээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанд Цагдаагийн газрын даргын 2015 оны 08 сарын 27-ны өдрийн 29/2065 тоот “Хамтран ажиллах тухай” албан бичгийг хүргүүлж, 2015 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн  аймгийн төвийн ерөнхий боловсролын 9 сургуулийн орчинд эцэг эхийн эргүүлийг хэрэгжүүлэн ажиллав.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор 2015 оны 09 сарын 04-ны өдөр Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага Архангай-1 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй  хамтран “School poliсе” эцэг эхийн эргүүлийн журам, эргүүлд ажиллахад анхаарах асуудал”, УИХ-аар шинээр батлагдсан

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн баяр хөөр сэдвээр  1 өдрийн сургалтыг  зохион байгуулсан.

Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд “SCHOOL POLICE” эцэг эхийн эргүүлийн ажиллах журмыг хэрэгжүүлэх ажлын төсөв төлөвлөгөөг боловсруулан газрын даргын 2015 оны 08 сарын 07-ны өдрийн 29/1900 тоот албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, аймгийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 сарын 29-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор журам батлагдсан.

Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Sсhool police” эцэг эхийн эргүүл ажиллуулах журмын хэрэгжилтийн хүрээнд 1.020.000 төгрөгийн санхүүжилтийг  шийдвэрлэн өгсөнөөр сургууль бүрт  хантааз, дохиур модыг тавьж олгов. ДЭЛГЭРЭНГҮЙ

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна