/ / ЭРДЭНЭМАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЭРДЭНЭМАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

         Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн № 383 тоот тушаалаар тус аймгийн хойд зүгийн сумдын нутаг дэвсгэрийн байршил, газар зүйн онцлог, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал зэргийг харгалзан цагдаагийн байгууллагын үйлчилгээг орон нутгийн ард иргэдэд ойртуулах, түргэн шуурхай байдлыг дээшлүүлэх, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах чиглэлээр тасгийн дарга 1, мөрдөгч 1, замын цагдаагийн зохицуулагч 1, хэсгийн төлөөлөгч 4, хэв журмын цагдаа 4, замын цагдаагийн зохицуулагч цагдаа 1, жолооч цагдаа 1 нийт 12 бүрэлдэхүүнтэй Эрдэнэмандал,  Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумдыг хариуцан ажиллуулахаар 2007 оны 03 дугаар сарын 26-ний өдөр Эрдэнэмандал суманд тасгийн төвлөрүүлэн  байгуулсан. Тус  тасгийн даргаар цагдаагийн ахлах дэслэгч Я.Ганбат /2007-2008/, цагдаагийн ахлах дэслэгч, Ч.Хишигнэмэх /2008-2010/, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар /2010-2012/, цагдаагийн цагдаагийн дэд хурандаа Н.Бадамдоо  2012 - 2017 оны 12-р сар хүртэл, цагдаагийн ахмад Э.Эрдэнэбат 2018 оны 1-р сараас эхлэн ЦЕГ-ын даргын тушаалаар тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

       Эрдэнэмандал сум дахь сум дундын тасгийн хамт олон цагдаагийн байгууллагын үндсэн чиг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хариуцсан сумдын иргэдийн өмнө нэр төртэй биелүүлж аюулгүй амар тайван амьдралын төлөө ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ ЦАГДААГИЙН ГАЗАР

2018 ОН

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна