/ / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

          Тус цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг нь 1976 оны 04 дүгээр сард Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Үйлчилгээ, аж ахуйн газрын даргын тушаалаар байгуулагдсан ба түүхийнхээ хугацаанд захиргаа, удирдлага, санхүү, аж ахуйн алба зэрэг хэд хэдэн нэрээр нэрлэгдэж байв. Захиргааны удирдлагын тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 651 дүгээр тушаалаар Удирдлага, захиргаа аж ахуйн алба, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар Дэмжлэг үзүүлэх тасаг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/305 дугаар тушаалаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасаг нэртэйгээр үндсэн үүргээ гүйцэтгэж  байна.

         Түүхэн хугацаанд тус алба нь цагдаагийн газрын дэд даргын шууд удирдлагад албан үүрэг гүйцэтгэж байсан ба цагдаагийн байгууллагын 2014 оны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Дэмжлэг үзүүлэх тасгийн анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр / 2014-2016 он /, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр /2016-2020 он/, цагдаагийн дэд хурандаа Д.Энхзоригт /2020-2023 он/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/1248 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Э.Эрдэнэбат томилогдон ажиллаж байна. 

         Тус тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/293 дугаар тушаалаар тасгийн дарга 1, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн 1, сэтгэл зүйч 1, ахлах нягтлан бодогч 1, аж ахуйн ажилтан 1, бичиг хэргийн эрхлэгч, бичээч 1, нярав 1, цагдаагийн жолооч 6, сантехникч 1, үйлчлэгч 2 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба мөн даргын  2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/204 дүгээр тушаалаар нягтлан бодогч 1 орон тоог шинээр нэмэгдүүлж нийт 17 алба хаагчийн бүтэц, орон тоотой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

         Захиргааны удирдлагын тасгийн үндсэн чиг үүрэг нь алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, цагдаагийн албанд анх орох, сургуульд суралцах иргэдийг судлан, чадварлаг хүний нөөцийг бий болгох, алба хаагчийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, автомашины парк шинэчлэл хийж, түүний албаны бэлэн байдал, засвар, үйлчилгээ, аюулгүй байдлыг сахиулан, мэдээлэл, холбоо, техник, тусгай хэрэгсэл, албаны дүрэмт хувцсаар хангах, байгууллагын туслах аж ахуйг эрхлэх, архив, бичиг хэрэг, дотоод ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын ажлын орчны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлж, эерэг уур амьсгал бүрдүүлэх зэрэг олон талт ажил, үүргийг явуулж байдаг ажлын онцлогтой тасаг юм.        

           Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүйн яам болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг алба хаагчдад хүргэх, судлуулах, тайлбарлан таниулах, бие бүрэлдэхүүнийг шинэ мэдээ мэдээллээр хангах тэдний мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зөв оновчтой төлөвлөн, тайлан мэдээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж хүргүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

2023 он

          

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна