/ / 2015 ОНЫ АЛБАНЫ СУРГАЛТЫН ТАЙЛАН

2015 ОНЫ АЛБАНЫ СУРГАЛТЫН ТАЙЛАН

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ны дагуу тус газраас энэ онд албаны сургалтын төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр боловсруулан гаргаж хэрэгжүүлэн ажиллав. 2015 оны эхний хагас жилд нэгдсэн сургалтаар 40 сэдэв буюу 60 цагийн сургалт, тасгийн сургалтаар 30 сэдэв буюу 30 цагийн сургалт явуулсан, сүүлийн хагас жилд нэгдсэн сургалтаар 12 сэдэв буюу 18 цагийн сургалт, тасгийн сургалтаар 14 сэдэв буюу 21 цагийн сургалт явуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ онд тус газраас давтан сургалтад хамрагдах алба хаагчдын нэрсийг цагдаагийн газрын 2015 оны 25/666 тоот албан бичгээр ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн даргын нэр дээр хүргүүлж 9 офицер, 5 ахлагч тус тус сургалтад хамрагдсан байна. ЦЕГ-ын Сургалтын төвөөс 2015 оны 16/665 тоот албан бичгийн дагуу энэ оны 10 дугаар сард сургалтанд хамрагдах алба хаагчдыг хуваарийн дагуу сургалтад хамруулж эхлээд байна. Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны 06 сард тус газарт ирсэн төлөвлөгөөт бус шалгалтаар заагдсан алба хаагчдын мэдлэг боловсрол хангалтгүй байгааг засах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлж 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Мягмар гарагт нийт нэгдсэн бие бүрэлдэхүүнд, Пүрэв гарагт тасаг албадын сургалтыг зохион байгуулснаар нийт 16 сэдэв, 24 цагийн хичээл сургалт орсон байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, ажил үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар нийт бие бүрэлдэхүүнд 4 удаа 8 цагийн сургалт зохион байгуулан, газрын болон дэд дарга, тасгийн дарга нараас нийт 84 удаа зөвлөмж, зааварчлага, үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажилласан байна.

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна