/ Тусгай зөвшөөрөл / Гэрээт харуул хамгаалалт / ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

1. Харуул хамгаалалт эрхлэх этгээд нь: Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй, хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харъяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар хэлтэст бүртгүүлнэ.

2. Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулахгүй техник хэрэгсэл ашиглаж болно.

3. Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан галт зэвсэг болон тусгай хэрэгсэл олж авах, бүртгүүлэх, хэрэглэх, хадгалах, биеэ авч явах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, дохиоллын хэрэгсэл ашиглах, журмыг чанд баримтална.

4. Харуул хамгаалалт, эрхлэх хуулийн этгээдэд тавих шаардлага: Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь эрх, үүргээ хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, боловсон хүчин, зэвсэг техник тусгай хэрэгсэл, хууль тогтоомжийн лавлагаатай байхаас гадна өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байна.

5. Бүрдүүлэх материал:Харуул хамгаалалт эрхлэх байгууллага нь бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох материал алба хаагч тус бүрийн тодорхойлолт, эрүүл мэндийн магадалгааг аймаг нийслэлийн эрүүл мэндийн магадалгааг аймаг нийслэлийн цагдаагийн /газар/ хэлтэс-д ирүүлнэ.Тухайн цагдаагийн газар хэлтэс нь дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл 30 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, энэ тухай хариуг бичгээр мэдэгдэнэ.

 6.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах, эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална.

Бүрдүүлэх материал:

      1.Байгууллагын танилцуулга

      2.Гэрээт харуул хамгаалалт эрхлэхийг хүссэн өргөдөл /хугацаа сунгах өргөдөл/
      3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
      4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн шинэчилсэн гэрчилгээний эх хувийн   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
      5. Өөрийгөө санхүүжүүлэх чадварыг нотолсон харилцах банк, татварын албаны тодорхойлолт
      6. Хуулийн этгээдийн орон тоо бүтцийн бүдүүвч зураглал
      7. Радио давтамж ашиглах эрхийн бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
      8. Ажилтануудын тодорхойлолт, дэлгэрэнгүй анкет
      9. Ажилтануудын ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт 
      10. Ажилтануудын харъяа эрүүл мэндийн төвд үзлэг хийлгэсэн тодорхойлолт
      11. Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд гэрээт харуул хамгаалалтын алба  хаагч   бэлтгэх дамжаанд сургаж дадлагажуулсан баримт, гэрчилгээ 
      12. Хууль сахиулахын их сургууль, хуулийн их дээд сургууль төгссөн дипломтой гэрээт харуул хамгаалалтын ажилтныг давтан, мэргэшүүлэх сургалтад хамруулсан  тухай баримт гэрчилгээ
      13. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх резинэн ба хуванцар сумтай буу, нэг бүрийн тусгай хэрэгслийн жагсаалт, марк үзүүлэлт, албаны  нохой бусад хэрэгслийн тоо, тэмдэглэл /хүсэлт гаргагч биетээр авчирч үзүүлнэ/
      14. Харуул хамгаалалтын ажилтны дүрэмт хувцас таних тэмдгийн зураг таницуулга, дүрэмт хувцасны загварыг 3 талаас нь харуулсан фото зураг
      15. Камер дохиоллын системийн үзүүлэлт, албаны автомашины тоо, улсын дугаарын бүртгэл танилцуулга

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

2018 он

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна