/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2015 ОНД АЛБА ХААГЧДЫН САХИЛГА ЁС ЗҮЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2015 ОНД АЛБА ХААГЧДЫН САХИЛГА ЁС ЗҮЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   Тус цагдаагийн газраас 2015 онд нийт 53 алба хаагч арга хэмжээ авагдсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 26 буюу 49,6 хувиар өссөн, удирдах бүрэлдэхүүнээс 10 алба хаагч сахилгын зөрчил гаргасан байгаад тус газраас анхаарч дүгнэлт, судалгаа хийж үзэхэд дийлэнх нь ажлын хариуцлага алдсан, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, сум орон нутгаа чөлөө зөвшөөрөлгүй хаяж явсан, Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж зөрчсөн, хойшлуулшгүй ажиллагааг хангалтгүй явуулсан байгаад анхаарч алба хаагчдийн мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд сайжруулах чиглэлээр хичээл сургалтыг 2015 оны 08 дугаар сараас эхлэн 7 хоногийн Мягмар гариг бүр нэгдсэн, Пүрэв гариг бүр тасгийн хэмжээнд зохион байгуулж хэвшив. Мөн алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр сахилгын зөвлөлгөөний үеэр газрын даргаас нийт бие бүрэлдхүүнд ажлын хариуцлагаа дээшлүүлэх, сахилга ёс зүйгээ сайжруулах талаар хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцон ажилласан байна.

Тухайлбал цагдаагийн газрын болон дэд даргаас нийт 10 үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг хүргүүлж биелэлт, үр дүнг тооцон ажиллаа.

Мөн алба хаагчид Хууль зүйн сайдын 2015 оны А/248 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 тоот сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар гаргасан албан даалгаварыг нэг бүрчлэн уншин баталгаа өгч хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулав.

Тус цагдаагийн газраас  “Эрхэлсэн ажил албандаа хариуцлагатай хандаж, сахилга ёс зүйн зөрчилгүй, эвсэг хамт олон болцгооё” уриалга гаргаж, тус газрын алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах талаар 2016 онд цагдаагийн газрын дотоод журмыг шинэчлэн боловсруулж, газрын Сахилга, ёс зүйн албаны үйл ажиллагааг сайжруулах, алба хаагчдын сахилга ёс зүйтэй холбоотой асуудлыг тус албаар оруулан хэлэлцэж санал гарган даргын зөвлөлд танилцуулж шийдвэрлэн ажиллаж байна.

 Алба хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхдээ сахилга ёс зүй, харилцааны соёл, ажил хэрэгч байдал, албандаа хандах хандлага, ур чадвар, туршлагыг харгалзах үзүүлэлт болгон дүгнэж, сахилга ёс зүй, ажлын хариуцлага, үр дүнг сайжруулах чиглэлээр зөвлөмж, зааварчилга, даалгаврыг заавал  бичгээр өгч биелэлтийг цаг тухайд нь болон сар бүр ажлын үр дүнг дүгнэхдээ тооцон, цагдаагийн газрын Ёс журам сахиулах эргүүлийг тасаг, албадын ахлахууд гүйцэтгэж, тасгийн дарга нар алба хаагчидтай холбоотой гомдол, мэдээлэлд албаны шалгалт явуулж байх зэрэг саналуудыг Дотоод журамд оруулан хэлэлцэж батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус газраас 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2015 оны 2/307 тоот албан бичгээр ирүүлсэн үүргийг хэрэгжүүлж, алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүнд тавих дарга нарын хяналт, үүрэг оролцоог сайжруулахад анхаарч ажиллана.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна