/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2015.06.03                                                                                                                                                                                 Тайлангийн зорилго: Цагдаагийн ерөнхий газраас болон Архангай аймаг дахь Цагдаагийн газраас 2015 дэвшүүлсэн зорилт  , гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх талаар тасаг албад, алба хаагчдын хийсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд оршино.

Тайлангийн бүтэц:

-       Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн

-       Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын болон аймаг, нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны үр дүн

-       Удирдлагын манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, тэдгээрийн            хэрэгжилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг, зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ

-       Үйл ажиллагааны явц үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж мэдээллийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн

-       Шүүх прокурорын мэдэгдэл,энгийн магадлалын дагуу авсан арга хэмжээ, үр дүн

-       Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа байдал. /Тасаг албадуудын ажлын танилцуулга/

-       Санхүү, нийгмийн асуудлын талаар авсан арга хэмжээний үр дүн

             Тус Цагдаагийн газар 2015 оны эхний хагас жилд  Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль зэрэг Улсын Их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжууд, Засгийн газрын тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүд,  Монгол улсын Засгийн газрын 153-р тогтоол,  Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргаас төв орон нутгийн цагдаагийн удирдах ажилтануудад  өгсөн үүрэг, албан даалгаварууд,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 350,351,501,502,503,504,641, тоот, 2011 оны 38 тоот, 2015 оны Б/99, А/04, А/21, А/25, А/39 дугаар тушаалуудаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, “Үйл ажиллагааны стандарт”, 2014-2015 оны албаны сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр, 2015 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, орон нутгийн төр,захиргааны байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, аймгийн нөхцөл байдал онцлогтой уялдуулан ”Амар тайван амьдралын төлөө” уриан доор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөнүүдийг батлан, алба хаагч бүртэй үр дүнгийн гэрээ байгуулж, байгууллага, тасаг албад жил, улирлаар ажлаа төлөвлөн биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр тооцон, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, гүйцэтгэлийг бүрэн хангаж, алба хаагчдын сахилга хариуцлага, шат дараалсан зарчимч шаардлагыг өндөржүүлж доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 2015 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ:

            ЗОРИЛТ 1. Хүний нөөцийг сонгон  шалгаруулах, үнэлэх тогтолцоог боловсронгуй болгож, мэргжлийн болон давтан сургалтын чанар, үр дүнд ахиц гаргах

Архангай аймаг дахь цагдаагийн газрын сул орон тооны судалгааг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн, тус газрын сул орон тоог зарлуулан, интернэт, аймгийн телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Тус газар 2015 03 дугаар сарын 24-ний байдлаар  цагдаагийн байгууллагад орж ажиллах өргөдөл хүсэлт гаргасан 8 иргэний материалыг хүлээн авч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын  /код-901/-ийн дагуу ажилд авах албан тушаалд томилоход тавигдах болзол, шаардлага, хүсэлт гаргасан иргэнийг судлах журмын дагуу холбогдох судалгааг хийсэн. Өргөдөл хүсэлт гаргасан иргэний оршин суух сум,  баг хороо хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нараар болон эрүүгийн цагдаагийн албаар тэдний ёс суртахуун, харилцааны соёлын бусад байдлыг тогтоох зорилгоор биечилсэн  судалгааг нарийвчлан хийлгэж сургууль, албан байгууллага, баг хорооны засаг даргаас зан байдлын тодорхойлолт авч, цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд танилцуулав. Энэ оны 1 дүгээр улиралд алба хаагчдын өргөдөл хүсэлт, зайлшгүй албан ажлын шаардлага,  дадлага туршлага, ар гэрийн нөхцөл байдал, нэг албанд ажилласан хугацаа зэргийг харгалзан нийт 4 ахлагч алба хаагчийг сэлгэн ажиллуулсан байна.Эдгээр иргэд Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн дамжаанд суралцан төгсөж тус цагдаагийн газарт сумдын хэв журмын цагдаагаар ажиллаж байна. Шинээр төгссөн алба хаагч нарыг цагдаагийн газрын даргын тушаалаар сурган дадлагажуулах багш томилон ажиллаж байна.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/269 тоот тушаалаар иргэн З.Баярсайханыг тус цагдаагийн газрын Албадан саатуулах байрны эмчээр томилж цагдаагийн ахмад цол олгосон байна.Мөн  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/310 тоот тушаалаар тус газрын ахлах мөрдөн байцаагч /орлогч/ цагдаагийн дэд хурандаа А.Энхбаярыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар томилсон байна.Одоогийн байдлаар цагдаагийн газарт нэг мөрдөн байцаагчийн ороон тоо дутуу байгаа болно.  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг хүлээн аваад цагдаагийн газрын 2015 оны хичээл, албаны сургалтын төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулан ажиллаж байгаа ба алба хаагчдыг гадаад хэлний сургалтад үе шаттай хамруулахаар аймгийн Боловсрол соёлын газартай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаа ба аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдээр хичээл сургалтыг заалгаж байна.

      Цагдаагийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан цагдаагийн газрын 2015 оны Соён гэгээрүүлэх ажлын 14 заалт бүхий төлөвлөгөөний дагуу 2015 оны нэгдүгээр улиралд 2 дугаар сард сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг зохион байгуулж тус тасгийн баг тамирчид түрүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан марш тактикийн тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн оролцуулж, маршийн тэмцээнд 3дугаар байр эзэлж хүрэл медаль, мөнгөн шаналаар, урт богино бууны төрөлд цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл, цагдаагийн хошууч Г.Баяржаргал нар түрүүлж алтан медаль мөнгөн шагналаар шагнагдав.Цагдаагийн газрын баг тамирчид 2015 оны 4 дүгээр сард зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах сансан бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр эзэлж цом, медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны б/146 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг хүлээн аваад цагдаагийн газрын 2015 оны хичээл, албаны сургалтын төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулан ажиллаж байна.ЦЕГ-ын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2015 оны 2 дугаар улиралд сургалтад хамрагдах алба хаагчдын нэрсийг цагдаагийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 25/666 тоот албан бичгээр ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн даргын нэр дээр хүргүүлсэн ба одоогийн байдлаар хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Мөнхзул, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Алтанбаатар,  цагдаагийн дэслэгч Д.Цэнд-Аюуш, Цагдаагийн ахмад А.Алтанзул, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашдондов, дэд ахлагч Э.Ганбаяр, ахлагч Г.Алтантуяа Архивыг ерөнхий газарт тус тус сургалтад хамрагдсан байна.    

ЗОРИЛТ 2. Байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг шинэ шатанд хүргэх

            Архангай аймаг дахь цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 351 дүгээр тушаалаар баталсан “ Дотоод аюулгүй байдлыг хангах журам” /код 113/-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 тоот тушаалаар байгууллагын  Дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус зөвлөлийг Дэмжлэг үзүүлэх тасгийн даргаар ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан  ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батсайханы 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4г/344 тоот албан бичгээр ирүүлсэн Цагдаагийн байгууллагын Дотоод аюулгүй байдлыг хангах талаар 2015 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газрын Дотоод аюулгүй байдлыг хангах талаар 2015 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 7 чиглэлээр 52 заалттай боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.Байгууллагын  Дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд цагдаагийн газрын нэгдүгээр давхрын цонхнуудад хамгаалалтын төмөр тор хийлгэхээр хөрөнгийн тооцоог гарган аж ахуйн аргаар хийж гүйцэтгэв.Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн цагдаагийн албаны нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор үүдний хаалгыг шинэчлэн хамгаалалтын сүүлийн үеийн нууцлал бүхий хаалга суурилуулж эрүүгийн болон хэсгийн төлөөлөгч, зарим удирдах ажилтан нэвтрэх код бүхий карт, чипээр хангасан байна.

Цагдаагийн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/51 тоот тушаалаар байгууллагын 2015 оны эхний хагас жилийн албаны галт зэвсэг, хэрэглэлийг бүртгэх, үзлэг тооллого явуулах ажлыг хэсгийг байгуулан зохион байгуулж, ЦЕГ-ын Санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайханы нэр дээр тус цагдаагийн газарт байгаа засварлах, актлах, устгах шаардлагатай галт зэвсгийн судалгааг гарган хүргүүлэв.Цагдаагийн газрын хэмжээнд 2015 оны 5 дугаар сарын байдлаар алба хаагчдаас гэмт хэрэгт өртөж хохирсон болон холбогдож шалгагдсан алба хаагч байхгүй, иргэд байгууллагаас цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбогдуулан 5 өргөдөл, гомдол ирүүлсэн ба тухай бүр цагдаагийн газрын даргад танилцуулж бүртгэлд авч, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэн хариу өгч ажилласан ба ажлын хариуцлага алдсан,  прокурорын шаардлагад зөрчил заагдсан үндэслэлээр 16 алба хаагчид цалинг 20 хувиар 1-6 сар хүртэл хасах сахилгын шийтгэл ногдуулж хариуцлага тооцов.Тус цагдаагийн газар нь албаны байрыг бүрэн камержуулахаар төсөв хөрөнгийн судалгааг гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн ба албадан саатуулах байрны орчин нөхцлийг сайжруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газрын даргаас 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан хуваарийн дагуу Дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Тариат сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн, Дэмжлэг үзүүлэх тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Хотонт сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ахлууласн бүрэлдэхүүн Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хагах тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Булган, Цэнхэр, Өлзийт, Их тамир, Жаргалант сумдын хэсгийн төлөөлөгч нарын ажлыг газар дээр нь шалган зааварчилж, дүнг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг засах, ажлаа сайжруулах талаар зөвлөлийн хурлаас хугацаатай үүрэг, ажлын чиглэл хүргүүлэв.

Байгууллагын  Дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд цагдаагийн газрын нэгдүгээр давхрын цонхнуудад хамгаалалтын төмөр тор хийлгэхээр хөрөнгийн тооцоог гарган аж ахуйн аргаар хийж гүйцэтгэв.Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн цагдаагийн албаны нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор үүдний хаалгыг шинэчлэн хамгаалалтын сүүлийн үеийн нууцлал бүхий хаалга суурилуулж эрүүгийн болон хэсгийн төлөөлөгч, зарим удирдах ажилтан нэвтрэх код бүхий карт, чипээр хангасан байна.

ЗОРИЛТ 3. Удирдах ажилтны манлайлал, үүрэг хариуцлагыг

сайжруулах

            Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 2015 онд хэлэлцэх асуудлын 24 асуудал бүхий төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулж, цаг үеийн шаардлагаар хэлэлцэх асуудлуудыг даргын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэн шийдвэрлэн ажиллаж байна.Цагдаагийн газрын ларгын зөвлөл 2015 оны эхний хагас жилийн байдлаар 9 удаа хуралдаж 56 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

            Тус Цагдаагийн газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 тоот тушаалаар Цагдаагийн газарт ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. “Цагдаагийн байгууллагад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр  тус Цагдаагийн газрын 2015 онд энэ чиглэлээр хийх 6 бүлэг 31 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.Монгол улсын Төрийн албаны зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан   “Том төрөөс ухаалаг төр”-ийн зарчимд суурилсан үйл ажиллагааны хүрээнд төрийн алба хаагчийн манлайлалыг дээшлүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай болгоход дэмжлэг үзүүлж, тэднийг чадавхжуулах 1 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт Цагдаагийн газрын дарга, дэд дарга, тасгийн дарга, ахлах албан тушаалтай 12 алба хаагчийг оролцуулж, ном, товхимол, сургалтын материалаар ханган ажиллав.

            2015 оны эхний хагас жилд цагдаагийн газрын хэмжээнд иргэд байгууллагаас цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбогдуулан 6 өргөдөл, гомдол ирүүлсэн ба тухай бүр цагдаагийн газрын даргад танилцуулж бүртгэлд авч, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэн хариу өгч ажиллаа. 2015 эхний хагас жилийн байдлаар сахилга ёс зүйн зөрчил гаргасан болон үнэт цаас үрэгдүүлсэн 16 алба хаагчид албаны шалгалтыг 4-н удаа явуулж, шалгалтын материалыг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн болон ЦЕГ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн  холбогдох заалт, Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн арга хэмжээ тооцож ажилласан байна.

Удирдах бүрэлдэхүүний манлайлал, удирдлагын арга барил,

хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх

2015 онд  тус Цагдаагийн газар 62 офицер, 53 цагдаа, энгийн гэрээт 6, нийт 121 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс Цагдаагийн газрын дарга 1, Дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга 1, тасгийн дарга 3, хэсгийн дарга 3, ахлах төлөөлөгч 3, ахлах мөрдөн байцаагч /орлогч/ 1, ахлах мөрдөн байцаагч 1, ахлах хэрэг бүртгэгч /орлогч/ 1, ахлах хэрэг бүртгэгч 1, хэв журмын ахлах байцаагч 1, Олон нийттэй харьцах ахлах байцаагч 1, замын цагдаагийн ахлах байцаагч 1, мэдээлэл судалгаанб ахлах байцаагч 1, ахлах нягтлан бодогч 1, жижүүрийн ахлах зохицуулагч 1, нийт 19 удирдах бүрэлдэхүүнтэй байгаа нь бие бүрэлдэхүүний 15,7 хувийг эзэлж байна.

Цагдаагийн газрын дарга Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төсвийн шууд захирагчтай байгууллагын даргын 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээ 92 буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэж, 2015 оны үр дүнгийн гэрээг 2015 оны 03 дугаар сард зохион байгуулагдсан Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцох үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төсвийн шууд захирагчтай шинэчлэн байгууллаа. 2014 онд нийт 112 алба хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж 12 алба хаагч “А” үнэлгээтэй, 66 алба хаагч “В” үнэлгээтэй, 29 алба хаагч “С” үнэлгээтэй, 5 алба хаагч “D” үнэлгээтэй дүгнэгдсэн байна. 2015 оны 1 дүгээр сард Цагдаагийн газрын 4-н тасгийн дарга цагдаагийн газрын даргатай, тасгийн дарга нар офицер 61, ахлагч 57 алба хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.2015 онд Цагдаагийн газрын нийт 119 алба хаагчтай үр дүнгийн гэрээг байгуулав.

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 2015 онд хэлэлцэх асуудлын 24 асуудал бүхий төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулж, цаг үеийн шаардлагаар хэлэлцэх асуудлуудыг даргын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэн шийдвэрлэн ажиллаж байна.Цагдаагийн газрын ларгын зөвлөл 2015 оны эхний хагас жилийн байдлаар 9 удаа хуралдаж 56 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн газрын даргаас 2015 оны эхний хагас жилд 8 үүрэг зааварчилга, албан даалгаварыг холбогдох тасаг, албанд хүргүүлж,  бүх тасаг, алба, зарим алба хаагчийн ажлын үр дүнг биечлэн танилцан, илэрсэн зөрчил дутагдлыг засах, цаашид анхаарч ажиллах талаар  зааварчилга бичин хүргүүлж, тогтоосон хугацаанд нь биелэлтийг нь бичгээр авч, үр дүнг нь тооцсон байна.

Мөн тус цагдаагийн газрын даргаас ёс журмын эргүүлүүдэд шаардлагатай үед бичгээр үүрэг чиглэл өгч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг шалгуулж, хариуг авч, биелэлтийг  оноогоор дүгнэн ажиллаж байна.

 Хоёр.  Улсын Их Хурал болон Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн төв байгууллагын  даргын болон, аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллага,  Засаг даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

үр дүнгийн талаар:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, шинэчлэлийн Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүдийг нийт бие бүрэлдэхүүнд тухай бүрт нь танилцуулан, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд оруулж, сургалт зохион байгуулав. Мөн  үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсгийг байгуулан,  зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

2015 онд Монгол улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” 103 тоот тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны146 тоот тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй хангах үнэдсний стратеги” хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөр”,  ”Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр зэргийг төлөвлөгөө гарган хэрэжилтийг нь ханган ажиллаж байна.

Мөн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 2015 онд тус цагдаагийн газрын хэмжээнд зохион явуулах, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж  байна.

Архангай аймаг дахь Багшийн сургуулийн спорт заалийг 7 хоног бүрийн “Даваа”, “Лхагва” гарагт 18-21 цагын хооронд, Спорт хорооны спорт заалыг “Мягмар” гарагт төлбөртэйгээр гэрээ байгуулж, алба хаагчийн чөлөөт цаг болон урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулж байна.

2015 оныэхний хагас  соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахад байгууллагаас нийт 355.800 төгрөгийн зардал, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад 281.500 төгрөгийн зардал байгууллагаас гаргасан байна.

2015 оны 3 дугаар сард Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Эрүүгийн цагдаагийн алба тэргүүн байрыг эзлэв.

2015 онд алба хаагчдад явуулах 3 бүлэг, 68 зүйл бүхий албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, цагдаагийн газрын даргаар батлуулж, нэгдсэн сургалтыг “Цагдаагийн газрын дотоод журам”-д заасан хугацаанд зохион байгуулж, сургалтын төлөвлөгөөний биелэлт 90 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан 33 ахмадад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулж, уг үйл ажиллагаанд 426700 төгрөгийг зарцуулсан байна. Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 149 тоот тушаалаар 2 ахмал ажилтны “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн ахмад ажилтнуудыг тус үйл ажиллагаанд урин оролцуулж цагдаагийн газрын шагнал урамшууллын зардлаас 450 000 төгрөгийн зардал гаргав.

Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд албан тушаалын цол олгох арга хэмжээг зохион байгуулав.

            Мөн “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг  алба хаагчдад танилцуулан хэлэлцүүлж, гарсан саналуудыг нэгтгэн ЦЕГ-ын Хууль тогтоомжийн хэрэгижлт, дотоод ажлын хэлтэст хүргүүлэв.

Сар бүр Засаг дарга , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэр дээр эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг танилцуулагаар хүргүүлэн ажиллав.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3, Засаг даргын зөвлөлийн хуралд 2 удаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын чиглэлээр сонсгол мэдээлэл оруулан холбогдох эрх зүйн шийдвэрүүдийг  гаргуулан, цагдаагийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад төсөв хөрөнгийн  дэмжлэг туслалцааг авч, ” Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” аймгийн дэд хөтөлбөрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллав.

Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн орон тоог тогтоолгон урамшууллын 1250000 төгрөг, Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцас, урамшууллын зардал 103750.0 төгрөгийн төсвийг батлуулсан байна.

 ГУРАВ : Үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн:

Тус цагдаагийн газарт бүртгэгдэн шалгагдаж байгаа өргөдөл, гомдол, мэдээлэл, шалгагдаж байгаа эргүүн хэргийн хөдөлгөөн, эрүүгийн нөхцөл байдлын талаар 7 хоног бүрийн даваа гарагт нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж тоон мэдээнд дүгнэлт хийж,  сар бүрийн сүүлээр газрын даргын зөвлөлийн хурлаар тухайн сарын  гэмт хэрэг зөрчлийн статистик  мэдээнд үнэлэлт, дүгнэлт хийж цаашид хийх ажлын талаар гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагч нарт үүрэг, чиглэлийг өгч ажлын үр дүнг тооцон ажиллаж байна.ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын Дотоод аудитын хэлтсээс ирүүлсэн Цагдаагийн байгууллагын 2014 оны эрсдлийн үнэлгээний тайланг хүлээн авч алба хаагчдад танилцуулан цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн б/22 тоот тушаалаар байнгын ажиллагаатай орон тооны бус багийг байгуулж, ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан дэд дарга, дэд комиссар Д.Амарсайханы 4/252 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цагдаагийн газрын 2014  оны үйл ажиллагааны тайланг өнгөт сэтгүүл бэлтгэн 300 ширхэгийг   хэвлүүлэн 18 сум 99 багийн засаг дарга, байгууллага, аж ахуйн удирдлага иргэдэд тарааж   олон нийтэд сурталчилсан.

Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 2015 онд “АВ”, “Архангай”, “Тамир” телевизүүдтэй шинэчлэн байгуулж мэдээ, мэдээллийн хугацаа, нэвтрүүлгийн багтаамжийг урд онуудаас нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцож цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Цагдаагийн мэдээлэл”, “Polce.gov.mn” сайт болон хэвлэл мэдээллийн байгууллгуудтай хамтран нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэн ажиллаж байна. Мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт мэйл хаягаар өдөр, сар дутам эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээг хүргүүлэн харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.Цагдаагийн газрын  гадна иргэдэд харагдахуйц байрлуулсан LED  дэлгэцээр цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа болон хоногийн нөхцөл байдлын мэдээг тухай бүр нийтэд мэдээлэн ажиллаж байна.

             Тус газар 2015  оны эхний 5 сард иргэд байгууллагаас 1261 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол хүлээн авч ЦБ-ын нэгдсэн санд оруулан шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 652 буюу 34 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  437 буюу 34,6 хувийг эзэлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 буюу 5,2 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Үүнээс 180 нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 247-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 10-ийг эрүүгийн хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хугацааны хувьд 307 буюу  70,2 хувийг 5 хоногт, 130 буюу 29,8 хувийг 5-19 хоногт шалгасан үзүүлэлтэй байна.

Энэ хугацаанд нийт 603 захиргааны зөрчил шалгаж ЦБ-ын туслах тоо бүртгэлийн санд оруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 буюу 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Үүнээс 325 хүнийг 2,1 сая төгрөгөөр торгож, 125 хүнийг 7-30 хоног баривчлуулж, 151 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасаж арга хэмжээ авч, шийдвэрлэн Туслах тоо бүртгэлийн мэдээлийн санд оруулж ажилаллаа.

Нэг: Эрүүгийн ажлын чиглэлээр

Эрүүгийн алба хаагчдаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нууц далд аргаар, бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн гэмт хэрэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар 140 мэдээ мэдээлэл авч, 142 холбогдогчтой, 123.1 сая төгрөгний хохиролтой, 96 хэрэг, үйлдлийг илрүүлэн тогтоож, шинээр илрүүлсэн болон нөхөн илрүүлсэн 96 эрүүгийн хэргийн материалыг шалгуулахаар  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгуулсан. Дээрх илрүүлсэн хэргийн  94 холбогдогчтой, 64.8 сая төгрөгний хохиролтой, 58 материалыг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар, урд онд болон энэ онд түдгэлзүүлсэн, бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 39 хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг тогтоон, эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар шилжүүлэн ажилласан.

Цагдаагийн газрын  ГХТТ-аас 2015 оны эхний хагас жилд “Илрүүлэлт-Оргодолнэгдсэн арга хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 15-наас 2015 оны 3 дугаар сарын 15-ны хооронд, Илрүүлэлт г нэгдсэн арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 2015 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тус тус зохион байгуулан ажилласан.

 “Илрүүлэлт-Оргодол нэгдсэн арга хэмжээний хүрээнд сэжигтэн, яллагдагч нь оргон зайлсан болон хаана байгаа нь тогтоогдохгүй 2 хэргийн сэжигтэн, яллагдагчийг дайчлан баривчилсан. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй 33 гэмт хэрэг, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй, Монгол Улсын ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 2 хэргийг нөхөн илрүүлсэн. Мөн Орхон аймгийн Цагдагийн газрын ГХТТ-т мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байсан, эрүүгийн 201414000583 тоот хэрэгт “ASAP” сангийн 540004115000018 дугаараарэрэн сурвалжлагдаж байгаа Цэрэндорж овогтой Батбилэг болон Архангай аймгийн прокурорын газраас оргон зайлсан эрүүгийн 201403000005 тоот хэрэгт “ASAP” сангийн 540003015000001 дугаараарэрэн сурвалжлагдаж байгаа Чулуунбаатар овогтой Нанжиддодов нарыг тус тус гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу олж баривчилсан.

Урьд болон энэ онд үйлдэгдэн Монгол Улсын ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1, 205.1.2-т заасан үндэслэлээр  түдгэлзүүлсэн гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан этгээдүүдийг олж баривчлах, илрүүлэх чиглэлээр Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажилласан. Уг арга хэмжээний хүрээнд эрүүгийн алба хаагчдаас үйлдэгдэн Монгол Улсын ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 11 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэн, тогтоож, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шилжүүлсэн.

Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрүүгийн 201203000167 тоот хэрэгт “ASAP” сангийн 540003015000049 дугаараар эрэн сурвалжлагдаж байгаа Даваасүрэнгийн Батболд, эрүүгийн 201503000200 тоот хэрэгт “ASAP” сангийн 540003015000048 дугаараар эрэн сурвалжлагдаж байгаа Балчинпүрэвийн Дагийранз, эрүүгийн 21101097 тоот хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Нацагдоржийн Эрдэнэ-Очир  нарын орогнон нуугдаж байгаа хаяг, байршлыг тогтоон, тус тус дайчлан баривчилсан. Мөн эрүүгийн 201203000199 тоот хэрэгт “ASAP” сангийн 5400003014000017 дугаараар эрэн сурвалжлагдаж байгаа Батсайхан овогтой Балжиннямыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ГХТТ-ийн эрүүгийн албатай мэдээлэл солилцож, хаяг байршлыг тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн байцаах тасагт шилжүүлэн, эрүүгийн хэргүүдийг сэргээн шалгасан.

2015 онд 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос гүйцэтгэх ажлын явуулж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй түдгэлзүүлсэн болон оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг олж тогтоох чиглэлээр нийт 11 даалгавар, тогтоол ирүүлснийг хүлээн авч, хэрэгжүүлэн, хариуг хугацаанд гарган хүргүүлсэн.

Хоёр: Мөрдөн байцаах ажлын чиглэлээр

2015 оны 5 дугаар сарын байдлаар  иргэд байгууллагаас нийт 163 өргөдөл гомдол хүлээн авч шалгаснаас 119 өргөдөл гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 48 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах болон бусад байдлаар шийдвэрлэсэн байна.

             Нийт 269 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас, урьд оны үлдэгдэл 56 хэрэг, 119 эрүүгийн хэрэгт шинээр дугаар авч, 97 холбогдогчтой 81 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 23 холбогдогчтой 65 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 33 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж шийдвэрлэжээ.     

 Урьд оны дугаартай яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 6 хэргийг нөхөн илрүүлж, 2015 оны 5 дугаар сарын байдлаар  бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй гэмт хэрэг 81 бүртгэгдсэнээс 55 хэргийг нөхөн илрүүлж хэргийн илрүүлэлт 67,9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс  0,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2015 оны 5 дугаар сарын байдлаар  нийт хэргийнхээ 99 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 5,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 16, шүүхээс 14 хэрэг буцсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэг 2-оор буурсан, шүүхээс буцсан хэрэг 1–ээр буурсан байна. Шүүх, прокуророос буцсан хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг мөрдөн байцаалтанд буцсан байна.

             2014 оны 5 дугаар сарын байдлаар  гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан нийт 552,2 сая төгрөгийн хохирлоос   мөрдөн байцаалтын шатанд 222,2 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 40,6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж  хохирол нөхөн төлүүлэлт 64,4  хувьтай байна.

            Одоо эрүүгийн 105 гэмт хэрэг түдгэлзүүдсэн хэрэг байгаа бөгөөд ЭБШХ-ийн 205-р зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 93, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 6, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 6 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад түдгэлзүүлсэн хэрэг 18, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3-аар өссөн, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 1-ээр тус тус буурсан үзүүлэлттэй байна.                                                                       

Гурав: Хэрэг бүртгэх ажлын чиглэлээр

2015 оны 5 дугаар сарын байдлаар  иргэд байгууллагаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу нийт 269 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 10 буюу 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 149-ыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гарган 106-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, 5 гомдол мэдээллийг харъяаллын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлж,  ажиллагаанд 9 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийт шийдвэрлэгдсэн гомдол мэдээллийн 196 буюу 72,4 хувийг 5 хоногт 64 буюу 24,6 хувийг  5-19 хоногт шалгасан үзүүлэлтэй байна.

Нийт 93 холбогдогчтой  106 эрүүгийн хэрэг шинээр үүсгэн бусад албанаас 2 холбогдогчтой  3 эрүүгийн хэрэг  харъяаллын дагуу хүлээн авч, түдгэлзүүлсэнээс 4 холбогдогчтой  4 хэрэг сэргээн, өмнөх оны үлдэгдэл 9 холбогдогчтой 12 хэрэг, нийт 108 холбогдогчтой 125 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа  явуулсан нь урд оны мөн үеэй харьцуулахад  29 буюу 30,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Эрүүгийн 9 холбогдогчтой 9 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулахаар, 79 холбогдогчтой 79 хэргийг хэрэгсэхгүй болгох, 2 холбогдогчтой 13 хэргийг түдгэлзүүлэх санал гарган прокурорт шилжүүлж, 9 холбогдогчтой 6 хэргийг харъяаллын дагуу мөрдөн байцаалтад шилжүүлж шийдвэрлэж  ажиллагаанд хуулийн анхны хугацаанд шалгагдаж буй 7 холбогдогчтой 9 хэргийн хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шалгасан хэргийн шалгасан хэргийн 98,8 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн үзүүлэлттэй, шүүхээс буцсан хэрэг 1, прокуророос 2 хэрэг буцсаныг даалгаварт заагдсан ажиллагааг хугацаанд нь хийж шилжүүлсэн байна.

Бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 31 хэргээс 18 хэрэг илрүүлсэн нь  58 хувийн үзүүлэлтэй, урьд оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1, 205.1.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг нөхөн илрүүлэх, шийдвэрлэх чиглэлээр ЦЕГ-аас зохион байгуулсан “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулах удирдамжын дагуу газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгээс гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, түдгэлзүүлсэнээс 15 хэргээс  4 хэргийг илрүүлж,  сэргээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж,  түдгэлзүүлсэн нийт 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэжигтэн, яллагдагчийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх зорилгоор хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч нарт зааварчлага өгч, ажил дүгнэх шалгуур үзүүлэлт болгон бүртгэлээр тогтмол хяналт тавин ажилласнаар иргэд байгууллагад учирсан 72,4 сая төгрөгний хохирлыг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлсэн нь хохирол нөхөн төлүүлэлт 44,4 хувьтай байна.

ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилтыг хангах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, шуурхай байдлыг дээшлүүлэхэд анхаарч эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэн ажилласнаар  шинээр үүсгэн шалгаж шийдвэрлэсэн 106 эрүүгийн хэргээс 37 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна