/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2014 онд  тус Цагдаагийн газар 62 офицер, 53 цагдаа, энгийн гэрээт 6, нийт 121 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс Цагдаагийн газрын дарга 1, Дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга 1, тасгийн дарга 3, хэсгийн дарга 3, ахлах төлөөлөгч 3, ахлах мөрдөн байцаагч /орлогч/ 1, ахлах мөрдөн байцаагч 1, ахлах хэрэг бүртгэгч /орлогч/ 1, ахлах хэрэг бүртгэгч 1, хэв журмын ахлах байцаагч 1, Олон нийттэй харьцах ахлах байцаагч 1, замын цагдаагийн ахлах байцаагч 1, мэдээлэл судалгаанб ахлах байцаагч 1, ахлах нягтлан бодогч 1, жижүүрийн ахлах зохицуулагч 1, нийт 19 удирдах бүрэлдэхүүнтэй байгаа нь бие бүрэлдэхүүний 15,7 хувийг эзэлж байна.

Сургалт

Мөн Цагдаагийн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 105 тоот " Сургалтын баг байгуулах тухай" тушаалаар дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбатаар ахлуулж, тасгийн дарга болон сургагч багш нарыг оролцуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын багийг томилон ажиллуулав. Цагдаагийн газрын даргын тушаалаар 2014 онд Цагдаагийн газрын хэмжээнд албаны сургалтыг офицер, ахлагч нарт 10.0 багц, шинээр томилогдсон алба хаагч нарт 4.0 багц цаг байхаар төлөвлөж, сургалт явуулах сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд сургагч багшийн нэр, сургалт явуулах цаг, хугацааг зааж, энэ хугацаанд ажлаас чөлөөлөн, тэдэнтэй байгуулах үр дүнгийн гэрээнд тусган оруулан үр дүнг тооцов.

Соён гэгээрүүлэх ажил

  Цагдаагийн газрын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн газар болон тасаг бүр дотооддоо зохион байгуулалт хийж алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх спортын уралдаан тэмцээнийг байнга зохион байгуулж байна.

2014 оны 04 дүгээр сард Мөрдөн байцаах тасгаас цагдаагийн газрын волейболын  аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж Нийтийн хэв журам хамгаалах тасаг түрүүлэв.

2014 оны 5 дугаар сард Эрүүгийн цагдаагийн тасгаас “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Эрүүгийн цагдаагийн тасаг тэргүүн байрыг эзлэв.

2014 оны 6 дугаар сард Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  тасгаас цагдаагийн газрын “Шилдэг офицер-2014” тэмцээнийг зохион байгуулж, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Дашдондов түрүүлж цагдаагийн газрын өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнагдав.

2014 оны 6 дугаар сард Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “ Хөл бөмбөг ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулж, Гэмт хэрэгтэй тэмцэх  тасаг тэргүүн байрт оров.

2014 оны 06 дугаар сард Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгаас “Шилдэг офицер-2014” тэмцээнийг  зохион байгуулж Чулуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Дашдондов шилдэг офицероор шалгарч, цагдаагийн ахмад Ж.Очирбат хоёрдугаар, цагдаагийн ахмад Б.Дэлгэрмөрөн гуравдугаар байр, цагдаагийн ахмад Г.Батбаатар тусгай байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

2014 онд алба хаагчдад явуулах 5 бүлэг, 68 зүйл бүхий сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан, цагдаагийн газрын даргаар батлуулж, нэгдсэн сургалтыг “Цагдаагийн газрын үйл ажиллагааны дотоод журам”-д заасан хугацаанд зохион байгуулж, сургалтын төлөвлөгөөний биелэлт 90 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Санхүү, аж ахуй

Тус аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчдын амьдарч байсан байр гал түймэрт өртөн дахин ашиглагдах боломжгүй болсон тул цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар тус суманд аж ахуйн аргаар 4 айлын орон сууц барихаар шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулан тус хэсгийн 4 алба хаагч тохь тухтай дулаан байранд амьдарч байна. Дээрх орон сууцыг барихад тус цагдаагийн газраас аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газарт албан бичгээр хандсан ба аймгийн Засаг дарга 17 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.

Алба хаагчдын өөрсдийн санхүүжилтээр орон сууц бариулах гэрээ байгуулах, орон сууцны өрөө, давхрын хуваарилалт хийх, урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байгаа компаний   дансанд байршуулах,орон сууцны хөнгөлөлттэй  зээлд хамруулах, орон сууц баригдан ашиглалтанд оруулах үед барилгын явц, чанар, гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авах ажлын хэсгийг цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна. Цагдаагийн газрын алба хаагчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны зориулалтаар ашиглагдаж байсан 988 м2 талбай бүхий газрын зориулалтыг өөрчлүүлэн цагдаагийн алба хаагчдын 29 айлын орон сууцыг бариулж эхэлсэн ба 2014 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар  төлөвлөгдсөн ба барилгын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Тус аймгийн Хангай суманд цагдаагийн хэсгийн байр барих гүйцэтгэлийг шалгаруулах ажлын хэсгийг цагдаагийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 тоот тушаалаар томилов. Ажлын хэсгээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан барилга засвар, угсралтын 3 аж ахуйн нэгжид тендерийн урилга хүргүүлснээс “Гурван тамир” ХХК шалгарч, гүйцэтгэгчтэй АР-ЦХБ-01/2014 тоот гэрээг хийж, барилгын гүйцэтгэлийг бүрэн хийж 2014 оны 6 дугаар сард ашиглалтанд өгсөн байна.

Ахмадуудад

Сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан 33 ахмадад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулж, уг үйл ажиллагаанд 426700 төгрөгийг зарцуулсан байна. Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 149 тоот тушаалаар 2 ахмал ажилтны “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэн ахмад ажилтнуудыг тус үйл ажиллагаанд урин оролцуулж цагдаагийн газрын шагнал урамшууллын зардлаас 450 000 төгрөгийн зардал гаргав.2014 оны 10 дугаар сарын 1-нд “Ахмад ажилтнуудын өдөр”-өөр байгууллагын ахмад ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ахмадын хамтын санг шинээр байгуулж, 600,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Эрүү, хэв журмын нөхцөл байдал

Тус газар 2014 онд иргэд байгууллагаас ирүүлсэн урьд оны үлдэгдэл 20, шинээр 3759, нийт 3779  гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол хүлээн авч, ЦБ-ын нэгдсэн санд оруулан шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 444 буюу 11,7 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1023 буюу 27 хувийг эзэлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82 буюу 8 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Үүнээс 513 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 502 эрүүгийн хэрэг үүсгэж, 8-ийг эрүүгийн хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хугацааны хувьд 723 буюу  70,6 хувийг 5 хоногт, 300 буюу 29,6 хувийг 5-19 хоногт шалгасан үзүүлэлтэй байна.

Энэ хугацаанд 2756 захиргааны зөрчлийн шинжтэй  гомдол, мэдээлэл шалган Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэврээр 77 хүнийг, торгуулийн хуудсаар 653 хүнийг торгож, 269 хүнийг 7-30 хоног баривчлуулж, 373 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасаж арга хэмжээ авч нийт 1373 захиргааны зөрчил бүрэн шийдвэрлэсэн, бусад байдлаар 461-ийг газар дээр нь очиж зохицуулсан, 794-ийг зөвөлгөө өгсөн, 28-ийг эрүүлжүүлэх байранд шилжүүлсэн, 72 нь зөрчлийн дуудлага мэдээлэл худал байсан, 10 гомдол мэдээллийг бусад газар шилжүүлсэн ба холбогдох мэдээллийн шийдвэрлэлтийн Туслах тоо бүртгэлийн мэдээлийн санд оруулан нийт 3761 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн ажиллагаанд 18 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

2014 онд иргэд байгууллагаас нийт 422 өргөдөл гомдол хүлээн авч шалгаснаас 329 өргөдөл гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 93 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах болон бусад байдлаар шийдвэрлэсэн байна.

             Нийт 414 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас, урьд оны үлдэгдэл 20 хэрэг, 329 эрүүгийн хэрэгт шинээр дугаар авч, 302 холбогдогчтой 199 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 98 холбогдогчтой 129 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 76 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж шийдвэрлэжээ.     

 Урьд оны дугаартай яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 22 хэргийг нөхөн илрүүлж, 2014 онд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй гэмт хэрэг 85 бүртгэгдсэнээс 58 хэргийг нөхөн илрүүлж хэргийн илрүүлэлт 68,2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс  2.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2014 онд нийт хэргийнхээ 94.0 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 1,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 18, шүүхээс 15 хэрэг буцсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэг 3-аар, шүүхээс буцсан хэрэг 5 –аар тус тус өссөн байна. Шүүх, прокуророос буцсан хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг мөрдөн байцаалтанд буцсан байна.

             2014 онд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан нийт 889,9 сая төгрөгийн хохирлоос   мөрдөн байцаалтын шатанд 805 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 128,8 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж  хохирол нөхөн төлүүлэлт 90,4  хувьтай байна.

            Одоо эрүүгийн 116 гэмт хэрэг түдгэлзүүдсэн хэрэг байгаа бөгөөд ЭБШХ-ийн 205-р зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 111, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 2 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад түдгэлзүүлсэн хэрэг 29, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Аймаг, сумдын  ГХУС салбар зөвлөлтэй хамтран ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сумдын хэсгийн төлөөлөгч, байцаагч нар давхардсан тоогоор 92  удаа 16800 иргэнд Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн ач холбогдлыг сурталчилан иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулж тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” óриан дор уулзалт  үдэшлэгийн ажиллагаа зохион байгуулан алба хаагчдаас урлагын хэсэгчилсэн тоглолт  хийж, “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр,  ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах тухай  болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хөдөлгөөнд соёлтой оролцох”  талаар бэлтгэсэн баримтад кино, шторк үзүүлж  ìýäýýëýë сурталчилгаа õèéв.

             Аймгийн Засаг даргын 2014-04-23-ны өдрийн а/220 тоот захирамж, Цагдаагийн газрын даргын 2014-04-21-ны өдрийн 107 тоот тушаалаар Хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол улсын их хурлаас шинээр баталсан хууль тогтоомж, Монгол улсын Засгийн газраас баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг иргэд олон нийтэд сурталчилах “Сургалтыг баг”-ийг аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэстэй хамтран 1 сарын хугацаатай орон нутагт томилон ажиллуулж байна.

              Сургалтын баг 19 сумдын Засаг даргын тамгын газартай хамтран багийн малчид иргэд, ахлах сургуулийн сурагчидад батлагдсан хөтөлбөрийн дагуу танхимын болон дадлагын сургалтанд 6500 гаруй иргэд хамрагдаж Монгол  улсын Засгийн газраас баталсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрөөр ведо сургалт зохион байгуулан “Аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоог” нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож иргэд олон нийтийн сэтгэлгээ хандлагыг өөрчилөх талаар мэдээлэл хийж ажилласан.

Сум, багийн малчид иргэд, ахлах сургуулийн сурагчидад батлагдсан хөтөлбөрийн дагуу танхимын болон дадлагын сургалт, “ Гэр бүлийн хүчирхийлэлээс сэргийлье”  хэлэлцүүлэг , “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог” сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг, ур чадврын тэмцээн, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Нөхөрсөг” гар бөмбөгийн тэмцээн, асуулт хариултын “АХА” тэмцээн, үдэшлэгийг зохион байгуулахад давхардсан тоогоор 6500 гаруй иргэд хамрагдсан.

 

Хүүхэд

Хүүхэд хамгаалал, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар явуулах төрийн бодлого чиглэл, Засгийн газрын хөтөлбөр, тогтоол, шийдвэрийг ажилдаа хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, хүүхэд хамгаалалын чиглэлээр  “РС-Цахим”, “Хонх”, “Архи”, “Хяналт”, “ Хэвлэл мэдээлэл”,  “Сургалт сурталчилгааны ажил” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 6  удаа 3000 гаруй оюутан сурагч, 6500 гаруй иргэдийг хамруулан зохион байгуулан ажилласан байна. 2014 онд 27 гэмт хэрэгт 45 хүүхэд оролцсон нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 4 буюу 14.8 хувиар, хүүхэд 18 буюу 40 хувиар тус тус өссөн байна.

 

Телевиз

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд  “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун, гэмт хэргийг өөгшүүлэн сурталчилсан нийтлэл, нэтрүүлэг гаргахыг хориглоно” гэж заасны  дагуу  орон нутгийн “АВ”, “Архангай”, “Тамир” телевиз, “Архангай амьдрал” “Архангай толь” сонинд албан мэдэгдэл, шаардлага 1 удаа хүргүүлэн,  хариу авч, хэрэгжилтэнд хяналт тавьж хамтран ажиллав.

Замын чиглэлээр

        2014 оны ажлыг 2013 оны ажилтай  харьцуудсан байдал

 

 

 

Он

Нийт зөрчил

Согтуу

Эрхийн үнэмлэхгүй

Бүрэн бус

Хамгаалах

бүс хамгаалах

малгай

Улсын дугааргүй

Тэмдэг тэмдэглэл

Хүн ба ачаа

Түр саатуулсан

Торгосон

хүг

төгрөг

2013

6175

847

581

532

2633

32

148

354

2072

5183

43.534.0

2014

10249

810

617

853

2865

60

878

689

1779

9233

61.892.0

Өсөлт бууралт

3868 буюу 61.7 % өссөн

37 буюу

4.3 буурсан

36 буюу 6.1 % өссөн

321 буюу 60.3 % өссөн

233 буюу    8.8 % өссөн

32 буюу 47.5 % өссөн

730 буюу 4.9 дахин өссөн

335 буюу 94.6 % өссөн

293 буюу 14 % буурсан

4050 буюу 78.1 % өссөн

18.358.0 буюу 42.2 өссөн

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна