/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / Батцэнгэл сумын нэг хавьтлын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Батцэнгэл сумын нэг хавьтлын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч, PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээгээд байна. Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулагдаж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байна. Иймд ард иргэд хөл хорионы дэглэмээ чанд сахиж, олон нийтийн сүлжээнд цацагдаад буй албан бус мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг хүсье.

Ташрамд, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох гэр бүлийн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна.

Иргэд айж сандрах хэрэггүй тайван байж, дархлаагаа дэмжиж, гэртээ байгаарай хэмээн аймгийн ОК, Шуурхай штабаас мэдээллээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна