/ / АРХАНГАЙ АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 256 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1123 ИРГЭД ЗОРЧИЖ БАЙНА

АРХАНГАЙ АЙМГААС ХОТ ХООРОНД БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМД 256 ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 1123 ИРГЭД ЗОРЧИЖ БАЙНА

Өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээгээд байна. Өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 256 тээврийн хэрэгсэл, 1123 иргэд замын хөдөлгөөнд зорчиж байна.

Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 15 хяналтын байнгын постонд 1 ээлжинд цагдаагийн 20 , Oнцгой байдлын 8 алба хаагчид 50-60 км тутам, Хотонт сумын пост, Хашаат сумын Тарны постонд эмнэлгийн баг тус тус үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Цагдаагийн газраас 2 төрлийн гарын авлагыг хэвлэн олшруулж, 256 жолоочид тараан өгч, замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлэн ажиллаж байна. Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм.

АЮУЛГҮЙ ИРГЭН- АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна