/ / Хяналтын постуудын нөхцөл байдал тайван байна

Хяналтын постуудын нөхцөл байдал тайван байна

Монгол Улсад шинэ коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг /2020.03.16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд нийт 69 хяналтын постод цагдаагийн газраас 43, мэргэжлийн байгууллагуудаас 110 алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Одоогоор хяналтын постуудад нөхцөл байдал тайван байгаа бөгөөд ард иргэд Засгийн газрын гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж чирэгдэл үүсгэхгүй байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ихээхэн дэм болж байна.

Та бидний төлөө цаг наргүй, цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ажиллаж байгаа бүх алба хаагчдадаа талархаж, тавьсан шаардлагыг нь биелүүлж иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна