/ / ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн /02.26/ хуралдаанаар 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаанд улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 5 дугаар хуралдаан хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгалаа.
Энэ хугацаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хязгаарлалт тогтоосон бүсээс зөвшөөрөлгүйгээр гадагш хулгайн замаар нэвтэрсэн тохиолдолд болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахыг анхааруулж байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна