/ / ИРГЭН ТА УХАМСАРТАЙ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛААРАЙ.

ИРГЭН ТА УХАМСАРТАЙ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛААРАЙ.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн /02.26/ хуралдаанаар 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаанд улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 5 дугаар хуралдаан хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгасан.
Өнөөдрийн байдлаар 19 суманд 58 хяналтын цэгт байнгын болон явуулын эргүүл хяналтанд нийт 385 алба хаагч 24 цагаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд иргэн таны төлөө цаг наргүй ажиллаж байгаа тэдний зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлж, сонор сэрэмжтэй хариуцлагатай байхыг анхааруулж байна.

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна