/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг сумаас орох гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд 59 постод цагдаагийн 67 алба хаагч, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сарын 23-аас 27-ны өдрийн байдлаар Онцгой комиссын нэвтрэх зөвшөөрлийн бичиг байхгүй, хулгайн замаар зорчин, замын хөдөлгөөнд оролцсон 7 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ оногдуулсан.

Өнөөдрийн байдлаар /2020.02.27/ аймгийн төвийн 5 постын нөхцөл байдлаас харахад иргэдийн болон техник хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, сумдын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүй нэвтрэх бичиг хийж өгөх, зөвшөөрлийн бичиггүй, хорио цээрийн хязгаарлалтыг сунгасан мэдээ мэдээллийг аваагүй гэх шалтгаанаар постуудаар иргэд явганаар болон машин техник хэрэгслээр нэвтрэхийг оролдох зэрэг шалтгаан нь ажлын ачаалал үүсгэж байгаа тул иргэд та бүхэн хариуцлагатай байж, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг зөвлөе.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна