/ / "Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаа"-ны тайлан

"Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаа"-ны тайлан

Аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний 484 дүгээр захирамжаар "Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаа"-г шалгаруулах болзолт уралдааныг зарласан. Энэ уралдаант төслийг аймгийн ОБГ, ЦГ-т хэрэгжүүлсэн. Өнөөдөр дээрх байгууллагуудаас уралдаант төслийн хүрээнд ямар ажил хийсэн, үүнийгээ улсын хэмжээнд хэрхэн сайн туршлага болгох вэ гэдэг дээр бусад байгууллагуудын дарга нарын дунд танилцуулга, хэлэлцүүлгийг явууллаа.
ОБГ:
  • Захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгруулж, хоёр чиглэлийн хүрээнд 29 заалттай ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн байна. Тус байгууллага нь алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ажлын байранд 24 цагаар гардаг алба хаагчдад зориулж амралтын өрөө, аврах үйл ажиллагаанд яваад ирснийхээ дараа орох угаалгын өрөө, угаалгын машин, саун, душ зэргийг байгуулжээ. Мөн бялдаржуулах өрөөг тохижуулсан байна. Дараагийн дугаарт ОБГ-аас өөрсдийн нөөц бололцоог ашиглан нийт 600.000 төгрөгийн хөрөнгөөр "Хүүхэд саатуулах өрөө"-г гаргаж тохижуулсан ба эдгээр ажлуудаараа улсын хэмжээнд сайн туршлага болгохоор бэлтгэжээ.
ЦГ:
  • Цагдаагийн байгууллагад тушаалаар томилогдож ирсэн алба хаагчдын гэр бүлийн хүнийг ажилтай, орлоготой болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ХХҮГ-ын хөдөлмөр олгох зээлд хамруулах, худалдааны төвд лангууны асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг онцолсон байна. Өнөөдрийнб айдлаар ЦГ-ын нийт алба хаагчдын 30 гаруй хувийнх нь гэр бүлийн хүмүүс ямар нэг орлогогүй байгаа аж. Үүнийг тэглэх зорилгоор ажлаа үргэлжүүлж, улсын хэмжээнд сайн туршлага болгохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна