/ / Гэр бүлийнхээ төлөө “Ойлгоё-Хүндэлье” аяны хүрээнд цэцэрлэгийн багш нарын дунд “Эрх зүйн олимпиад”-ыг зохион байгууллаа.

Гэр бүлийнхээ төлөө “Ойлгоё-Хүндэлье” аяны хүрээнд цэцэрлэгийн багш нарын дунд “Эрх зүйн олимпиад”-ыг зохион байгууллаа.

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хуулийн хэлтэстэй хамтран аяны хүрээнд Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн багш нарын дунд “Эрх зүйн олимпиад”-ыг зохион байгуулж 11 цэцэрлэгийн 70 гаруй багш, ажилчид эхний шатны шалгаруулалтад оролцож, тэмцээний 4 төрөлд мэдлэг оюун, авьяас чадвараараа уралдлаа.

Тэмцээний эхний 5 байранд орсон цэцэрлэгийн баг хамт олон 2019 оны 12 дугаар сарын 13-нд зохион байгуулагдах 2 дахь шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.
Сэтгэл, зүтгэл, цаг хугацаагаа гаргаж тэмцээнд амжилттай оролцсон нийт баг хамт олондоо баярлалаа, хүүхдийн төлөө гэсэн сайхан бүхэн дэлгэрч байх болтугай.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна