/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны Б/961 дүгээр тушаалаар Тариат сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Баяржаргалд хугацааны цагдаагийн дэд хурандаа цол, Цахир сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход хугацааны цагдаагийн ахмад цол, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сэмжидмаад хугацааны цагдаагийн ахмад цол тус тус олгосон байна.


Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны Б/962 дугаар тушаалаар “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэчулуун, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Амгаланбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Санчир, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Ганболд, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Данаахорол, Эрүүгийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Мөнхнасан, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баттамир, аймгийн Тэргүүний ажилтан тэмдгээр аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч Т.Жигжидсүрэн шагнагдлаа.
Архангай аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан Шуурхай удирдлагын тасгийн Мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч П.Батсайханд хугацааны цагдаагийн ахлах ахлагч цол, Ихтамир сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Алтанзулд хугацааны ахлагч цол тус тус олгож, цагдаагийн албанд шинээр томилогдсон 6 алба хаагч “Цагдаагийн тангараг” өргөлөө.
Хугацааны цол, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны шагналаар шагнагдсан алба хаагчид болон тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна