/ / ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэн, сум орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, аймаг, сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, хуулийн байгууллагуудын дарга, удирдлага, төлөөлөл бүхий алба хаагчид, багийн засаг дарга, малчин иргэд болон нийт 250 иргэн оролцсон.


Арга хэмжээний хүрээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээллийг хийж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг, санал асуулга явууллаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд малчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь хариу өгч шийдвэрлэн, гарсан шийдвэрээр "Зөвлөмж" гарган холбогдох албадад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна