/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД “МЭДЛЭГЭЭРЭЭ УРАЛДАЦГААЯ” ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД “МЭДЛЭГЭЭРЭЭ УРАЛДАЦГААЯ” ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй орчинд явуулах, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүйг сайжруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хүүхдийн эрх зөрчигдөж дахин хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, “Хүүхдийн эрх”, “Хүүхэд хамгаалал”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд алба хаагчдын дунд “Эрх зүйн” олимпиадыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.
Тэмцээн 4 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэргүүн байранд цагдаагийн дэд хурандаа Х.Давгасүмбэрэл ахлагчтай “Зөв монголын төлөө хамтдаа” уриатай “Мазаалай” баг, дэд байранд цагдаагийн хошууч Г.Батбаатар ахлагчтай “Хуульч ажиллагааг эрхэм зорилгоо болгоё” уриатай “Баатарууд” баг, гутгаар байранд цагдаагийн дэд хурандаа Х.Наранбаатар ахлагчтай “Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа” уриатай “Пороро” баг тус тус шалгарлаа.


Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд цагдаагийн хошууч Б.Наранчимэг, дэслэгч Г.Жүгдэр, дэслэгч Ц.Даваадалай, ахлах ахлагч Г.Алтантуяа, ахлагч П.Батсайхан нар тус тус шалгарч мэдлэг оюунаа сорилоо.
Тэмцээний эхний 3 байрыг шагнаж урамшуулсан аймгийн ГБХЗХГазар болон тэмцээн зохион явуулах орчин нөхцлөөр хангасан Ар Арвис ХХК-ийн хамт олондоо баярлалаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна