/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБА ХААГЧДАД БҮЛГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБА ХААГЧДАД БҮЛГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соён гэгээрүүлэх ажил зохиох /код-940/ журам”, “Алба хаагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх /код-938/ журам”, Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан багц 10 сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус газрын тасгийн дарга түүнээс дээш албан тушаалтай алба хаагчдын дунд сэтгэл зүйн бүлгийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус газрын сэтгэл зүйн алжаал тайлах өрөөнд зохион байгууллаа.


Удирдах бүрэлдэхүүний бүлгийн сэтгэл зүйн сургалтын үеэр “Халуун сандал”-ны арга, харилцан ярилцах, бие биедээ урам хайрлах, дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, зурган тестийг ажиллуулсан нь алба хаагчдын сэтгэлд хүрсэн сонирхолтой, үр дүнтэй ажил боллоо.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна