/ / ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах 1 дүгээр шатны тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж нийт 13 хэсгийн төлөөлөгч оролцож 8 төрлийн даалгавар гүйцэтгэн, даалгавар тус бүрийг 0-10 оноогоор дүгнэлээ.

        Тус тэмцээний тэргүүн байрыг Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш, дэд байрыг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга, гутгаар байрыг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Мягмарцэнд тус тус шалгарлаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна