/ / “ШИЛДЭГ ЦАГДАА-ЗОХИЦУУЛАГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ШИЛДЭГ ЦАГДАА-ЗОХИЦУУЛАГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Тус цагдаагийн газрын цагдаа зохицуулагч нарын мэдлэг ур чадвар, мэргэжлийн түвшинг ахиулах, албаны үйл ажиллагааг сурталчлах, эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор “Шилдэг цагдаа-зохицуулагч-2019” шалгаруулах 1 дүгээр шатны тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж нийт 9 цагдаа зохицуулагч оролцож 5 төрлийн даалгавар гүйцэтгэн, даалгавар тус бүрийг 0-10 оноогоор дүгнэлээ.

        Тэмцээний тэргүүн байранд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэцогт, дэд байранд цагдаагийн ахлагч Б.Мягмарсүрэн, гутгаар байранд цагдаагийн ахлагч Н.Эрдэнэбаяр тус тус шалгарлаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна