/ / АЛБА ХААГЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЛБА ХААГЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүй, аюулгүй байдлыг сайжруулах, авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн газрын алба хаагчдын дунд “Илтгэл”-ийн уралдаан зохион байгууллаа.


    Тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдаас цагдаагийн байгууллагын хэмжээнд хөндөгдөж буй алба хаагчдын сахилга ёс зүй, аюулгүй байдал, авлига, ашиг сонирхлын зөрчил, эрсдэл, эрх зүйн орчин, байгууллагын соёл, ёс суртахууны төлөвшил түүний үр дагавар, шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудал гэх мэт олон сэдвийг хөндөж ярилаа.
Илтгэгч нар сонгосон сэдвээрээ өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа, зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцож, хэрэгжүүлэх олон шинэ санал санаачилга, практик ач холбогдол, шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурласан нь цаашид хэрэгжүүлэх бидний ажилд ашиглаж болох юм.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна