/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2 ДУГААР УЛИРЛЫН “САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2 ДУГААР УЛИРЛЫН “САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Цагдаагийн газрын алба хаагчдын харилцаа, хандлага, гаргаж буй алдаа дутагдлын талаар мэдээлэл хүргэх, сэтгэхүйг өөрчлөх цаашид гаргасан сахилга, ёс зүйн зөрчил дутагдлаасаа суралцаж, зөрчилгүй тэргүүний манлайлагч хамт олон болох зорилгоор 2019 оны 2 дугаар улирлын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

      Зөвлөгөөнөөр “Алба хаагч бүрийн хувийн соёлоос – Байгууллагын соёл эхэлнэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, эерэг хандлага сэтгэлгээний талаар “Аз жаргалтай амьдрал ба хувь хүний хандлага” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг Насан туршийн боловсрол төвийн сургагч багш Н.Ганчимэгтэй хамтран зохион байгуулсан нь үр дүнтэй, онцлог арга хэмжээ болсон. Мөн аймгийн прокурорын газын төлөөллийг урьж оролцуулан эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч буй алдаа дутагдлыг хэлэлцэж, Цагдаагийн газрын даргаас сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр “Зөвлөмж, ажлын чиглэл”-ийг алба хаагч нарт хүргүүлэн санал хүсэлтийг сонслоо.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна