/ / ХАНГАЙН БҮСИЙН ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УРЛАГИЙН НААДАМ” АРХАНГАЙ АЙМАГТ 2019.05.29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАНГАЙН БҮСИЙН ЦАГДААГИЙН ГАЗРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УРЛАГИЙН НААДАМ” АРХАНГАЙ АЙМАГТ 2019.05.29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус арга хэмжээ нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажил”-ын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг тодруулах зорилгоор II шатны шалгаруулалтыг Архангай аймагт 2019.05.29-ний өдөр зохион байгууллаа.

Тус наадамд урлагийн 6 төрлөөр өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар тэргүүн байр, Архангай аймаг дахь Цагдаагийн газар дэд байр, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар гутгаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээнийг хамтран зохион байгуулсан ЦЕГ-ын Сүлд чуулгын хамт олон болон оролцсон нийт алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна