/ / ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн хуулийн болон төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төвийн “Хасу худалдааны төв”-ийн урд талбайд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд цагдаагийн газраас албаны тусгай хэрэгсэл, хамгаалалтын иж бүрэн хувцас, хэргийн газрын үзлэгийн цүнх, авто машиныг албадан зогсоох хэрэгсэл /зараа/ зэргээр мини үзэсгэлэн гаргаж, тасаг, албадын үйл ажиллагаа болон шинэчлэн батлагдан мөрдөж байгаа хуулийг сурталчлан таниулах зорилгоор 4 төрлийн самбар, 32 төрлийн 800 ширхэг гарын авлага, брошурыг бэлтгэн иргэд олон нийтэд түгээж, 84 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 18 иргэнээс санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна