/ / ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийг “Зодож шийтгэхгүй байх” дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан “Хүүхдээ бахархан дуурайх аав ээж нь байя” нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагааг Эрдэнэбулган сумын “Хамтарсан баг”, Японы хүүхдийг ивээх сан
Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, ГХУСАЗС Зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулж, 280 гаруй сурагч, 240 гаруй эцэг эх, иргэд оролцлоо.
Тус арга хэмжээнд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүд оролцон, хүүхдээ зөв эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр “Цагдаагийн газрын ПОНИ машин” оролцогчдод мэдээлэл хийж, 7 төрлийн 1500 гаруй гарын авлага материалыг иргэдэд тараан өглөө.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас “Намайг сонсооч, надад анхаараач, надтай хамт байгаач” сэдвийн хүрээнд аав ээждээ өргөх бичгийг гардуулах, “Хүүхдийнхээ төлөө нэгдэцгээе гарын үсэг зурах арга хэмжээг Эрдэнэбулган сумын “Хамтарсан баг”-с зохион байгууллаа

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна