/ / “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зорилгоор зохион байгуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, Цагдаагийн газар, Аймгийн хууль эрх зүйн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлаг, спортын газар, Хөгжим драмын театр, Орон нутгийн “АВ” телевиз хамтран Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн дунд зохион байгуулж, 9-12 дугаар ангийн 50 гаруй бүлгэмийн гишүүд авьяас чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдлөө.


Тэмцээний тэргүүн байранд ерөнхий боловсролын 3-р сургууль, дэд байранд Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль, гутгаар байранд Лаборатори 1-р сургууль, тусгай байранд 2, 4-р сургуулиуд удаалж “Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, Мөнгөн” шагналаар шагнууллаа.
Мөн хөгжөөн дэмжигчийн дунд зохион байгуулсан тэмцээнд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11-н “Б” ангийн сурагч Б.Эрдэнэсувд, багаа идэвх санаачилгатай, сайн зохион байгуулан оролцуулсан нийгмийн ажилтнаар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Зандраагомий, бусдыгаа зөв үлгэрлэн, манлайлсан, идэвх санаачилгатай оролцсон сурагчаар ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11-н “А” ангийн сурагч А.Дэмбэрэл-додов, 4-р сургуулийн 10-н “Б” бүлгийн сурагч Б.Дэмбэрэл-додов нар тус тус шалгарч “Өргөмжлөл, Мөнгөн” шагналын эзэд боллоо.
Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн 3-р сургуулийн “Хөгжилтэй бөмбөлгүүд” баг хамт олон нь аймгуудын тэргүүн байр эзэлсэн багуудтай өрсөлдөж авхаалж самбаагаа сорихоор боллоо.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна