/ / ЦАГДААГИЙН ГАЗАР, ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРУУД ХАМТРАН “ЦАХИМ ТОГЛООМ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗАР, ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРУУД ХАМТРАН “ЦАХИМ ТОГЛООМ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, "Интернэт кафе, цахим тоглоомын газрын ажлын байранд тавигдах шаардлага" MNS 6430:2014 стандарт, Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Интернэт кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журмын хэрэгжилтийг хангах, оюутан, сурагчдыг цахим донтолт, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор тус байгууллагууд хамтран ажиллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, стандарт шаардлага, хуулийн хэрэгжилтийг хангуулах, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан “МЭДЭГДЭЛ”, Мэргэжлийн хяналтын газрын газрын улсын байцаагчийн шаардлагаар үүрэг, даалгавар хугацаатай хүргүүллээ.
Арга хэмжээнд 4 цахим тоглоомын газар хамрагдаж албан мэдэгдэл, шаардлагын мөрөөр дахин хяналт шалгалтыг зохион байгуулна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна