/ / АЙМГИЙН ХӨГЖИМ ДРАМЫН ТЕАТРТАЙ ХАМТРАН “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЙМГИЙН ХӨГЖИМ ДРАМЫН ТЕАТРТАЙ ХАМТРАН “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор “Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг аймгийн Хөгжим драмын театртай хамтран зохион байгуулж, ерөнхий боловсролын Лаборатори 1 дүгээр сургуулийн 6-9 дүгээр ангийн 435 хүүхэд хамрагдлаа.

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, үр дагаврыг тодоор харуулсан Л.Уранчимэгийн зохиол “Хүслэн” жүжгийг аймгийн Хөгжим драмын театрын жүжигчид тоглож үзүүлэн, цагдаагийн газраас холбогдох хууль тогтоомжуудаар мэдээлэл хийлээ.
Тус арга хэмжээг энэ оны 12 дугаар сар хүртэл хугацаанд аймгийн 19 сумын хэмжээнд энэ зохион байгуулахаар эхлүүлээд байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна