/ / ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 1-7 БАГТ “ХӨРШИЙН ХЯНАЛТЫН БҮЛЭГ” БАЙГУУЛАГДАА.

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 1-7 БАГТ “ХӨРШИЙН ХЯНАЛТЫН БҮЛЭГ” БАЙГУУЛАГДАА.


Цагдаагийн газраас Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран иргэд, оршин суугчдын идэвхи санаачлагад суурилсан хөршийн хяналтыг бий болгож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд 1-7 багийн иргэдэд сургалт зохион явуулж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
Сургалтанд оролцсон иргэд өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, ахуй хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор хөршийн хяналтын бүлэг байгуулан, багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч, хөршийн хяналтын бүлэг харилцан хамтран ажиллах итгэлцлийн гэрээг байгуулав.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна