/ / “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.


Иргэд, олон нийтэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлан таниулах, хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж амьдралын эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” сургалтыг Архангай аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтад 5 аж ахуй нэгж байгууллагын 290 гаруй алба хаагч хамрагдаж 3 төрлийн 870 гаруй гарын авлага мэдээллийг тараан өгч, иргэдийн асуултад хариулж санал хүсэлтийг сонслоо.
Сургалтыг үргэлжлүүлэн аж ахуй нэгж байгууллагуудад хуваарийн дагуу хийж байна.
Иргэдэд тараан өгсөн гарын авлагыг Жерес олон улсын байгууллага санхүүжүүлж хамтран ажиллаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна